80 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга мэдээлэл, баримт бичиг, бусад эд зүйлстэй үнэ төлбөргүй танилцах, шалгагдагч этгээдийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа тоног төхөөрөмж, программ хангамж, мэдээллийн санд нэвтрэх, цахим хэлбэрээр боловсруулсан, хадгалсан, илгээсэн, хүлээн авсан мэдээлэлтэй танилцах, тайлбар гаргуулах, тодорхой асуудлаар асуулт тавьж, хариулт авах зэрэг хараат бусаар ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. 7. Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар өгсөн албан шаардлага, төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, төрийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн тохиолдолд тогтоосон төлбөрийн акт биелэгдэх эрх зүйн орчныг тодорхой болгосон. 8.Төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг төлүүлэх үүргийн хэрэгжилтийг мэдээлэх асуудлыг Үндэсний аудитын газрын цахим хуудаст байршуулж, олон нийт, иргэд нээлттэй танилцах боломжийг бий болгосон. 9.Монгол Улсын Ерөнхий аудиторт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг эрх бүхий байгууллагын санал болгосноор Улсын Их Хурал шийдвэрлэх бөгөөд албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах, түдгэлзүүлэх, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд томилохгүй байх хууль зүйн баталгааг бий болгосон. 10.Төрийн аудитын байгууллагын албан хаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, аливаа дарамт, шахалт, хууль бус нөлөөллийн талаар нөлөөллийн мэдүүлэг хөтлөх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Төрийн аудитын тухай хуулийн хамт батлагдсан хуулиудын талаар: 1.Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн талаар: Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг төрийн аудитын байгууллага аудит хийх хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглох зохицуулалтыг тусгасан. 2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн талаар: Төрийн аудитын тухай хуульд заасан аудитад шинжээч оролцуулж зөвлөх үйлчилгээ авах харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулахгүй байхаар тусгасан. 3.Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай: Төрийн аудитын байгууллага гэрээлэгчийн батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу гүйцэтгэсэн ажил, хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтын санхүүгийн тайланд аудит хийх, аудитыг гүйцэтгэхдээ хараат бус шинжээч, мэргэжилтэн, аудитын хуулийн этгээдийг оролцуулахаар зохицуулсан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw