Чуулганы танилцуулга

81 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4.Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай: Төсвийн цаглабарт аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлэхээр зохицуулсан. 5.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай: Төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн 03 дугаар сарын 01-ний дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийлгэхээр тусгасныг 02 дугаар сарын 15-ны дотор гэж хугацааг өөрчилсөн. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Гандулам Утас: 262946, 99059184 “КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНД, ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, АЖЛЫН БАЙРЫГ ХАДГАЛАХ, ЭДИЙН ЗАСГИЙГ ИДЭВХЖҮҮЛЭХ БАГЦ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийг Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр баталлаа. Дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед аж ахуйн нэгж, байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, борлуулалтын хувь хэмжээ буурч байгаатай холбогдуулан зарим аж ахуйн нэгжийг хамарсан судалгаанд үндэслэн төр засгаас бодитой арга хэмжээ яаралтай авч, иргэд, аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй гэж үзэн, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдэд шаардлагатай холбогдох саналуудыг тусган 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг тус тус баталлаа. Эдгээр хууль, тогтоолыг баталснаар дараах цогц асуудлыг зохицуулсан эрх зүйн орчныг бий болгов. Үүнд: 1.Хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлж, үүнд шаардагдах хөрөнгийг батлагдсан төсөвт зохицуулалт хийх, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн нэмэлт эх үүсвэр бүрдүүлэх замаар санхүүжүүлэх; 2.Зарим шаардлагатай оношилгоо, эмчилгээний хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw