74 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга • архив судлал, баримт судлалыг хөгжүүлэх, архивын баримтыг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах, олон нийтэд сурталчлах, архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр ажиллаж байгаа хүний нөөцийн чадавхыг сайжруулах, мэргэшүүлэх асуудлаар гарч байгаа хэрэгцээ, шаардлагыг харгалзан үзэж Сургалт, судалгааны төвийг Архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэд ажиллуулахаар; • төрийн болон байгууллагын архивын чиг үүрэгт архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, архивын ашиглалтын үйл ажиллагаанд цахим үйлчилгээ нэвтрүүлэх, цаасан суурьтай болон цахим архивын баримтын хүчин төгөлдөр байдлыг; • цахим архивын санг төлбөртэй болон төлбөргүй хадгалах үйлчилгээний талаарх зохицуулалтыг; • Үндэсний архивын сан хөмрөгт төрийн чиг үүргийг хууль, эсхүл гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн архивын баримтыг хамруулахаар; • төрийн архивын үндсэн чиг үүрэгт хамаарах хөмрөгийн баримтын агуулга, бүрэлдэхүүн, байршлыг цахим мэдээллийн санд оруулахаар; • төрийн архивын ажилтны нийгмийн баталгааг хангах зэрэг асуудлыг хуульчиллаа. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Баярмаа Утас: 263526, 99036669 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн баталсан. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зүйл, хэсэг, заалтад Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийг нийцүүлэх болон “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд чиглэсэн болно. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан зохицуулалтыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр дараах харилцааг зохицуулсан болно. Үүнд: 1.Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусгасан Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болох зохицуулалтыг тусган, Засгийн газрын гишүүний тангараг, түүнийг өргөх журмын талаарх зохицуулалтыг тусгаж өгсөн. 2.Засгийн газрыг эмхлэн байгуулах үндэслэл, журам, Ерөнхий сайдыг огцруулах, шинээр томилох, чөлөөлөх болон Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай асуудлыг Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслөөр нарийвчлан зохицуулахаар тусгасан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw