Чуулганы танилцуулга

29 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар: - Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат нарын 6 гишүүдээс “Манай улсад коронавирус халдварын (КОВИД-19)-ын тархалтын эрсдэл өндөр хэвээр байгаатай холбогдуулан нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй хор уршгийг үнэлэн тооцоолох, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, гамшгийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хэлэлцэж, давхардсан тоогоор Улсын Их Хурлын 9 гишүүн 18 асуулт асууж, хариулт авсан; - Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдээс “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд тавьсан асуулгын хариуг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хэлэлцэж, давхардсан тоогоор Улсын Их Хурлын 16 гишүүн 54 асуулт асууж, хариулт авсан байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу нэгдсэн хуралдаанд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 25 гишүүн 72 асуулт асууж, хариулт авч, санал хэлсэн байна. /Дэлгэрэнгүйг ”Мэдээ-2” хүснэгтээс үзнэ үү/ 3.3.Монгол Улсын Ерөнхий сайдын нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээллийн талаар Хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдыг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хийж, мэдээллийн үеэр давхардсан тоогоор Улсын Их Хурлын 7 гишүүн 15 асуулт асууж, хариулт авч, санал хэлсэн байна. /Дэлгэрэнгүйг ”Мэдээ-3” хүснэгтээс үзнэ үү/ Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны болон ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүд болон холбогдох бусад байгууллагын 8 удаагийн мэдээлэл, тайланг хэлэлцсэн бөгөөд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 44 гишүүн 104 асуулт асууж, хариулт авч, санал хэлсэн байна. /Дэлгэрэнгүйг ”Мэдээ-4”, “Мэдээ-5” хүснэгтээс үзнэ үү/ 3.4.Хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт өгсөн үүргийн хэрэгжилт Монгол Улсын хуулиар Засгийн газарт болон Засгийн газрын гишүүдэд үүрэг, чиглэл болгосон нийт 117 хуулийн 587 хэсэг, заалт Хяналт шалгалт, үнэлгээний хэлтсийн мэдээллийн сангийн хяналтад байгаа, 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төрийн аудитын тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Короновирус халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай зэрэг 11 хуулийн 36 заалтыг нэмж хяналтад авсан байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw