8 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Энэ дашрамд эдийн засгийг дэмжих, хөгжүүлэх, баялаг бүтээгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг эрсдэлээс хамгаалах чиглэлээр санал, дүгнэлт гаргаж, Улсын Их Хуралтай нягт хамтран ажилласан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, ерөнхийлөгч О.Амартүвшин танаар дамжуулан хувийн хэвшлийн мянга мянган татвар төлөгчиддөө талархал илэрхийлж байна. Цаашид Онцгой байдлын сан байгуулж, зайлшгүй шаардлагатай арга хэмжээнд зарцуулах, банкны өр барагдуулах замаар халдварт өвчин, хорт хавдрын үйлчилгээний шинэ эмнэлэг байгуулах, эрүүл мэндийн үйлчилгээг дэмжих, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлс, урамшууллын асуудлыг шийдвэрлэх, банкны салбарт реформ хийх зэрэг чухал арга хэмжээнүүдэд Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран хаврын чуулганы хугацаанд онцгой анхаарч ажиллана. Эрхэм гишүүд ээ, Монгол Улсын нийт иргэд ээ, Тайвшрах цаг яагаа ч үгүй, дэлхий даяар нөхцөл байдал хүнд байна. Аюулт вирус хэчнээн хүнд халдварлахыг, дэгдэлт нь хэр удаан үргэлжлэхийг, ямар хэмжээний хор хөнөөл учруулахыг хэн ч яг таг хэлж мэдэхгүй байна. Дэлхийн улс төр, эдийн засаг, олон улсын харилцааны орчин ч тодорхойгүй, ээдрээтэй боллоо. Тиймээс Улсын Их Хурал, Засгийн газар шинжлэх ухааны судалгаа дүгнэлт, технологийн дэвшил гол хүчин зүйл болсон энэ цаг үед асуудлыг 3 хувилбар буюу 3 өрнөлд судалж, тооцоолж, төлөвлөж ажиллаж байна. Үүнд, нэгдүгээрт, baseline scenario буюу коронавирусийн нөхцөл байдал муудахгүй энэ хэвээр үргэлжлэх, эсвэл ойрын хугацаанд сайжрах, хоёрдугаарт, risk scenario буюу халдвар гарч эрсдэл нэмэгдэх, гуравдугаарт, worst-case scenario буюу халдвар хүндэрч, нөхцөл байдал муудах гэсэн 3 өрнөлд үнэлэлт дүгнэлт өгч, эдгээр дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргаж, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Коронавируст халдварын нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлага сургамж, Монгол Улсад тулгарч буй сорилт, бэрхшээлийг харгалзан эхний ээлжинд Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг тусгай горимоор хэлэлцэн батлах шаардлагатай байна. Онцгой нөхцөлийн үед хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах хэрэгтэй гэж иргэд маань үзэж байгаа. Тиймээс Гамшгаас хамгаалах тухай хууль болон Онц байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгаж, холбогдох хуулиудтай уялдуулан, нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Жадамбын Энхбаяр гишүүнээр ахлуулан ажиллуулж байна. Түүнчлэн Эрүүл мэнд, Ариун цэвэр, Төрийн хяналт шалгалтын гэх мэт хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага гарч байгааг тэмдэглэе. Эрхэм гишүүд ээ, Та бид өнгөрсөн 30 жилийн сургамждаа дүгнэлт хийж Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Энэхүү өөрчлөлт 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр болохоор тусгайлан заасан. Энэ нь зөвхөн өдрийн сайныг сонгосон хэрэг биш ээ. Ээлжит сонгуулийн дараагаас эрх зүйн өөрчлөлтүүд бодитой хэрэгжиж эхлэх агуулгыг бодож, хаврын чуулганаар шийдвэрлэхээр хугацааг тооцсон шийдэл байсан. Хаврын чуулганаараа бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг “амилуулах” олон чухал хуулийг эрэмбэ дараатай хэлэлцэн баталснаар бүрэн зураглал нь гарах юм. Үр дүнд нь шударга, хариуцлагатай, тогтвортой, ёс зүйтэй, иргэнээ дээдэлсэн Монгол төр төгөлдөрших ёстой.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw