Чуулганы танилцуулга

50 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хэрэглэгчдийн компьютер, зөөврийн компьютерийн хэрэглээний программ хангамж /үйлдлийн систем, стандарт хэрэглээний программ/-ийн засвар үйлчилгээг 160 орчим удаа гүйцэтгэж, хэрэглээний программын талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн ажилласан. “Чимэгэ системс” ХХК-ийн хөгжүүлж буй дуу хоолойг бичвэр болгон хөрвүүлэх программын анхны хэрэглэгч болж туршилтаар нэвтрүүлснээр хуралдааны тэмдэглэл хөтлөх үйл ажиллагааг хялбарчилж, Хуралдаан зохион байгуулах хэлтэс болон Байнгын хороодын ажлын албаны ажилтнуудад программ ашиглалтын талаар заавар зөвлөгөөг өгч хамтран ажиллаж байна. Мөн байгууллагын нөөцийн удирдлагын систем /ERP/-ийг нэвтрүүлэх ажлыг Захиргаа, хүний нөөцийн хэлтэстэй хамтран хэрэгжүүлж байна. Компьютерийн сүлжээ, түүнд суурилсан багц үйлчилгээ Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим хуудасны мэдээллийн санд нийт 452 мэдээ, мэдээлэл, Улсын Их Хурлын гишүүдийн цахим хуудсуудад нийт 158 мэдээ, мэдээлэл шинээр нэмэгдэн орсон байна. Өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн 59 төслийг forum.parliament.mn дэд цахим хуудсанд цаг тухайд нь байршуулан иргэд сонгогчдод шуурхай түгээж, онлайн хэлэлцүүлэг зохион байгуулсан. 150 mbps хурдаар хэрэглэгчдийн 700 гаруй төхөөрөмж LAN сүлжээгээр, 300 орчим төхөөрөмж WiFi сүлжээгээр интернетэд холбогдож байгаа бөгөөд 100 хэрэглэгчдэд сар бүр 5 гегабайтын дата эрх бүхий хөдөлгөөнт интернетийн үйлчилгээг үзүүлж, компьютерийн сүлжээний засвар үйлчилгээг 150 орчим удаа хийж гүйцэтгэсэн. Мөн цахим шуудангийн систем болон дотоод сүлжээний мессенжер программын засвар үйлчилгээг 50 удаа, цахим хуудасны засвар үйлчилгээг 38 удаа хийж гүйцэтгэсэн. Номын сангийн уншлагын танхим, компьютерийн сүлжээний болон хуралдааны цахим системийн серверийн өрөө, техникийн удирдлагын өрөө, парламентын сэтгүүлчдийн өрөө зэрэгт хяналтын 20 ширхэг камераар байнгын бичлэг хийн хадгалж, техникийн хяналтыг хэрэгжүүлж байна. Техник хангамжийн үйлчилгээ Улсын Их Хурлын чуулганы хуралдааны цахим системийн техник хэрэгслийн засвар үйлчилгээг 8 удаа, дүрсний системийн засвар үйлчилгээг 16 удаа, дууны системийн засвар үйлчилгээг 9 удаа, цахилгаан, тог баригч төхөөрөмжийн засвар үйлчилгээг 20 удаа, нийт 50 гаруй техник хэрэгслийн засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн. Нээлттэй сонсголын танхимын дуу, дүрс, орчуулгын системийн нийт 80 гаруй техник хэрэгслийн демонтажыг хийж техник хэрэгслийг холбогдох ажилтанд хүлээлгэн өгсөн. Дотоод сүлжээний IPTV-ийн үйлчилгээг 200 орчим хэрэглэгчдэд үзүүлэн ажиллаж, хэрэглэгчдийн дуудлагын дагуу IPTV-ийн техникийн томоохон гэмтлийг 1 удаа, ашиглалтын заавар, зөвлөгөөг 12 удаа, хэвийн ажиллагааны үзлэг шалгалтыг 20 орчим удаа хийж гүйцэтгэсэн байна. Тамгын газарт ашиглагдаж байгаа 3 хувилан олшруулах машины засвар, үйлчилгээг хийж гүйцэтгэсэн. Хувилан олшруулах машин, принтер, факсын аппарат болон бусад хэвлэлийн жижиг төхөөрөмжийн 34 удаагийн гэмтлийг дуудлагын дагуу очиж засварласан. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw