Чуулганы танилцуулга

20 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4) Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу Үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаатай танилцсан; 5) Улсын Их Хурлын Тамгын газрын 2019 оны үйл ажиллагааны тайланг сонссон; 6) Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүдийг тангараг өргүүлсэн. Тав. ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО Төсвийн байнгын хороо нь хаврын ээлжит чуулганы хугацаанд эрхлэх асуудлынхаа хүрээнд коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийхэд чиглэсэн хууль тогтоомжийн төсөл боловсруулж Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлогыг тодорхойлох, холбогдох байгууллагын тайлан, мэдээлэл сонсох, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ, хэлэлцээрийг зөвшилцөх талаар санал, дүгнэлт гаргах чиглэлээр голлон ажиллалаа. Байнгын хороо 9 удаа, ажлын хэсэг 4 удаа тус тус хуралдаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн 44 төслийг чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. Мөн холбогдох байгууллагын 2 тайлан, олон улсын зээлийн хэлэлцээрийн 5 төслийг зөвшилцөж холбогдох Байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлж нэгдсэн хуралдаанаар шийдвэрлүүлсэн. Ингэхдээ Байнгын хорооны хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэхийн санал, дүгнэлт 10, анхны хэлэлцүүлгийн санал, дүгнэлт 12, танилцуулга 5, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 53-ыг бэлтгэлээ. Мөн Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын аудитын болон үйл ажиллагааны тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Төсвийн байнгын хорооны бие даасан 13 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 6 хууль, Улсын Их Хурлын 4 тогтоолыг Улсын Их Хурлаар хэлэлцэн батлуулсан: - Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай холбоотойгоор иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээ бүхий хууль, тогтоолын төслүүдийг баталснаар онцгой нөхцөл байдлын үед бага, дунд орлоготой иргэдийг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлж чадлаа. - Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, татвар болон татварын бус орлого, байгалийн баялгийн ашиглалтаас бүрдсэн нийтийн өмчийг зохистойгоор төлөвлөх, тайлагнах, ашиглах, зарцуулах үйл ажиллагаанд тавих хяналтын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлууллаа. 2.Байнгын хорооны дотоод ажлын талаар Байнгын хороонд хандаж төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд, иргэдээс 27 албан бичиг ирүүлснийг тухай бүр хуулийн хугацаанд шийдвэрлэж, хариуг нь холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлж, нийт 15 албан бичиг, 2 өргөдөл гомдлын хариуг боловсруулж явуулсан. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцсэн 543 хуудас баримт бичгийг олшруулан нийт 21716 хуудас материалыг Улсын Их Хурлын гишүүд болон холбогдох бусад албан тушаалтнуудад тараав.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw