54 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Улсын Их Хурлын даргаас Аугаа Эх орны дайны ялалтын түүхэн 75 жилийн ойг тохиолдуулан Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко, Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нарт ойн баярын мэндчилгээ, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Туркийн Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентопт баярын мэндчилгээ, Монгол, Унгар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Унгарын Үндэсний Ассамблейн дарга Ласло Көверт баярын мэндчилгээ, парламентын даргаар сонгогдсонтой нь холбогдуулан Бүгд Найрамдах Азербайжан Улсын Үндэсний Их Хурлын дарга Сахиба Гафарова болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Сенатын танхимын дарга Маулен Сагатханулы Ашимбаев нарт мэндчилгээ, КОВИД-19 цар тахалтай холбогдуулан Оросын Холбооны Улсад суралцдаг монгол оюутнуудыг нутаг буцаахад дэмжлэг үзүүлсэн Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн А.С.Цыденовт талархлын захидал тус тус илгээв. 5.3. ОЛОН УЛСЫН ХУРАЛ Улсын Их Хурлаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран 8 дугаар сард Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын 6 дугаар уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна. Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн парламентчдын форум нь бүс нутгийн төдийгүй дэлхий нийтэд тулгамдсан эрүүл мэндийн нийтлэг асуудлуудыг хөндөн хэлэлцдэг тул эрүүл мэндийн онцгой нөхцөл байдал үүссэн энэ цаг үед форумын ээлжит уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах нь чухал ач холбогдолтой болох юм. Улсын Их Хурлаас энэхүү уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын ажлын хэсгийн гишүүд Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн газрын мэргэжилтнүүдтэй хоёр удаагийн видео хурлыг амжилттай хийж, чуулганы бэлтгэл ажил болон холбогдох бусад техникийн асуудлуудыг ажлын түвшинд хэлэлцэж боловсруулаад байна. Мөн дээрх чуулгантай холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүс нутгийн парламентын гишүүдийн оролцоотой видео хурлыг зохион байгуулав. Видео хурлыг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлсэн бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн газрын төлөөлөгчид болон бүс нутгийн 30 улс орны парламентын гишүүд оролцож, чуулганы асуудлаар болон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал сэдвээр хэлэлцүүлэг хийлээ. Видео хурлын үеэр Улсын Их Хурлын дарга коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой цаг үед хууль тогтоогчид цахим хэлбэрээр уулзалт яриа, хэлэлцүүлгээ үргэлжлүүлэх нь чухал болохыг онцолж, Монгол Улс дахь цар тахлын нөхцөл байдал болон түүний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл өгөв. 5.4. БУСАД Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы үеэр хэрэгжүүлэхээр төлөвлөгдөж байсан гадаад айлчлал, арга хэмжээнүүд болон Улсын Их Хурлын төлөөлөгчдийн оролцохоор төлөвлөж байсан уулзалт, арга хэмжээнүүд, тэр дундаа Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн ээлжит чуулган зэрэг нь коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай холбоотойгоор хойшлогдсон. Гэсэн хэдий ч дэлхийн улс орнууд энэхүү хямралт үеийг хамтын хүчээр даван туулах нь хамгаас чухал болохыг хүлээн зөвшөөрч, тахлын аюул заналхийлэлтэй хэрхэн тэмцэх, улс орнуудын парламентын зүгээс эдийн засаг болон эрүүл мэндийн салбараа дэмжихэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлагын тухай мэдээлэл солилцон, хууль тогтоогчид цахим хэлбэрээр уулзалт, хэлэлцүүлгээ үргэлжлүүлж байгаа нь цар тахлын сорилтод үзүүлж буй нэгэн чухал хариу үйлдэл боллоо.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw