Чуулганы танилцуулга

104 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ төрөл нэвтрүүлэх, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Франц Улсын “Пома” компанитай “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 2019 оны 4 дүгээр сараас ажиллаж байна. “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг санхүүжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газартай Санхүүгийн хэлэлцээрийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан. Зээлийн хэмжээ: 60,700,000 евро Зээлийн нөхцөл: Нийт хугацаа - 40 жил Жилийн хүүгийн хувь - 0.0076 хувь Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа - 12 жил “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийн хүрээнд дараах чиглэлд дүүжин зам барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн: Чиглэл 1: Баянхошууны тойрог - Ханын материал - Гэмтлийн эмнэлэг холбосон 4.9 км урт, 3 зогсоолтой шугам. Өртөг 35.4 сая евро. Чиглэл 2: Долоон буудал - Дарь эх - Сансарын тойргийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 5.4 км шугам бүхий 3 зогсоолтой шугам. Тус 2 дахь шугамын холбогдох тооцоолол бүрэн дуусаагүй бөгөөд төслийн хүрээнд техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, 25.3 сая евро байхаар төлөвлөсөн байна. Төслийг 2020-2023 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд төсөл хэрэгжсэнээр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгах юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Түвшинтөгс Утас: 266343, 80057997 ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНД ЦАХИМ ХАРИЛЦААГ АШИГЛАХ ТУХАЙ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН КОНВЕНЦЫГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Цахим харилцааг ашиглах нь худалдааг хөнгөвчлөх, оролцогч талуудын шууд болон шууд бус зардлыг багасгах, хил дамнасан цаасгүй харилцаа, экспорт, олон улсын худалдааг дэмжих хамгийн оновчтой, түргэн шуурхай арга зам хэмээн үзэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 60/21 дүгээр тогтоолоор Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай конвенцыг баталсан байна. Одоогоор уг конвенцыг соёрхон батлах, нэгдэн орох, гарын үсэг зурах байдлаар нийт 24 улс хүлээн зөвшөөрөөд байгаагийн дотор манай олон талт хамтын ажиллагаатай орнууд болох ОХУ, БНХАУ, БНСУ багтаж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw