131 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАРЫН 2020 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ ЗАВСАРЛУУЛЖ ХЭЛСЭН ҮГ Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт ард иргэд ээ, Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулган хуулийн хугацаандаа эхэлж, коронавирусний цар тахал дэлхий дахиныг, түүний дотор бидний эх орон, ард түмнийг түгшээсэн онцгой нөхцөлд цахим технологи ашиглан хуралдлаа. Дэлхийн 210 гаруй оронд тархан, 4 сая гаруй хүн халдварласан аюулт тахлаас ард иргэдээ сэргийлэн хамгаалах чиглэлээр Монгол Улсын төр, засаг онцгой хүч чармайлт гарган ажиллаж байна. Улсын Их Хурлын гишүүд санаачлан, Улсын Их Хурлын Тамгын газартай хамтарч “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” нэг удаагийн хууль болон “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” хууль, “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Эдгээр хууль тогтоомжуудын хүрээнд 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн 10 дугаар сарын 01-нийг хүртэл 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 100000 төгрөг олгохоор боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын ирээдүй хойч болсон 1.1 сая хүүхэд хамрагдаж байна. Өнчин хүүхдүүдийн тэтгэмжийг 100000 төгрөгөөр нэмж, 288 мянган төгрөг болгосноос гадна өрх толгойлсон 4-өөс дээш хүүхэдтэй эцэг, эхчүүдийн тэтгэмжийг мөн 100000 төгрөгөөр нэмлээ. Ингэснээрээ 288 мянган төгрөг болгох шийдвэр гарч, бодитойгоор хэрэгжиж эхэлсэн. Эх, хүүхдийг энэрэн хамгаалах энэ арга хэмжээнд талархсан эхчүүд, хүүхдүүдийн талархал Улсын Их Хурал, Засгийн газрын нэр дээр ирсээр байна. Түүнчлэн нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай, бага орлоготой иргэдийн хүнсний талоны мөнгийг 2 дахин нэмэгдүүлсэн. Нийгмийн халамжийн тэтгэвэр 100000 төгрөгөөр нэмэгдлээ. Тухайлбал, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3600 өндөр настан сардаа 188 мянган төгрөг авдаг байсныг 288 мянган төгрөг болголоо. Хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэдэд олгодог тэтгэмж 100000 төгрөгөөр нэмэгдлээ. Малчдын орлого болон ноолуурын салбарын худалдан авалт, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор малчин өрхүүдэд ноолуурын кг тутамд 20000 төгрөгийн урамшуулал олгох асуудлыг өнөөдөр эцэслэн шийдвэрлэснийг 06 дугаар сарын 05-ны дотор хэрэгжүүлэх чиглэл өгч байна. Эдгээр арга хэмжээ болон нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх, албан татвараас чөлөөлөх, үйл ажиллагаа нь доголдсон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд 200.000 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгох, зээл, зээлийн хүүг бууруулах, хойшлуулах зэрэг шийдвэр нь иргэнээ дээдэлсэн төр оршин байхын утга учрыг харуулсан сайн жишиг гэж бодож байна. Цаашид хямралаас сэргийлэх, уналт уруудалтыг тогтоон барих, багасгах, үйлдвэрлэл үйлчилгээг хөрөнгө оруулалт, хөнгөлөлт, зээлээр дэмжих замаар эдийн засгаа тэлэх, иргэдийнхээ амьжиргаа, айл өрхийн хэрэглээг хямралд нэрвүүлэхгүй байх чиглэлээр авсан эдгээр арга хэмжээг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлж, үр дүнд хүргэх нь нэн чухал гэдгийг цохон тэмдэглэж байна. Тухайлбал, ХӨСҮТ-ийн байр, түрээсийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw