73 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА Нийгмийн хөгжлийн чиг хандлага, архивын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй зөрчил, дутагдлыг арилгах шаардлагын хүрээнд Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр баталж, уг хуулийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Архивын салбарын харилцааг зохицуулсан анхны хууль болох Архивын тухай хууль 1998 онд батлагдаж, өнгөрсөн 22 жилийн хугацаанд 8 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар архив, албан хэрэг хөтлөлт нь арга зүй, зохион байгуулалтын хувьд нэгдмэл байх, архивын ашиглалт хуулийн хүрээнд нээлттэй, шуурхай байх, албан хэрэг хөтлөлтийн болон архивын сан хөмрөгийн бүрдүүлэлт тогтмол үнэн зөв, бүрэн байх эрх зүйн орчинг хуулиар бүрдүүлсэн бөгөөд дараах зарчмын шинжтэй асуудлыг хуульд тусгасан. Үүнд: • албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг анх удаа хуулийн хэм хэмжээгээр зохицууллаа; • архивын баримт зэрэглэлийг холбогдох хуулийн заалттай уялдуулж, хуулийн шалгуур хангасан архивын баримтыг хосгүй үнэт баримтад хамааруулахаар зааж, нэн үнэт, үнэт, ердийн гэсэн зэрэглэлд хамааруулах архивын баримтыг хэрхэн тодорхойлох үндэслэлийг; • Үндэсний архивын сан хөмрөгийн баримт болон архивын хосгүй үнэт, нэн үнэт, үнэт баримтыг салбарын харьяалал, өмчийн хэлбэр, мэдээлэл агуулагчийн төрөл, хадгалагдаж байгаа байршлаас үл хамааран тэдгээрт улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөхөөр тусгаж, нэгдсэн тоо бүртгэлд орох баримтын мэдээллийг хэрхэн авах талаар; • Үндэсний төв архив, салбар архив, төрөлжсөн архив, байгууллагын архивын эрх зүйн байдлыг нарийвчилан тодорхойлж, төрийн архивын чиг үүрэг, түүнийг байгуулах, өөрчлөх, татан буулгах үндэслэл, зарим төрийн архив салбар архивтай байхаар; • Үндэсний архивын сан хөмрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэгч болох байгууллагын архивын анхан шатны баримт бүрдүүлэх, нөхөн бүрдүүлэх, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, хуулиар хүлээх үүргийг; • өмчийн хэлбэрээс үл хамааран байгууллага бүр архивтай байх, тэдгээр нь албан хэрэг хөтлөлтийн явцад үүссэн архивын баримтыг хуульд заасан хугацаанд түр хадгалах, ашиглуулах, байнга хадгалах архивын баримтыг төрийн архивын хадгалалтад шилжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх талаар; • архивын баримтын үнэ цэнэ, дахин давтагдашгүй шинж чанарыг харгалзан архивын баримтыг хадгалах үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлүүлэх, тусгай зөвшөөрлийг архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгодог байхаар; • архивын ерөнхий газрын дэргэд ажилладаг баримт нягтлан шалгах орон тооны бус комиссын чиг үүргийг Архивын ерөнхий газрын гүйцэтгэх үндсэн чиг үүрэгт оруулж тусгасгаар архив, албан хэрэг хөтлөлтийг мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах тус газрын эрх, үүрэг бүрэн хангагдахаар;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw