83 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 12.Ариутгал, халдваргүйжүүлэлт, эрүүл ахуйн горимд иргэдийг эрүүл, аюулгүй орчинд үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлсэн үйлдвэр, үйлчилгээний газруудыг үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжоор хангаж ажиллах; 13.Эдийн засгийг төрөлжүүлэх, дэмжих, ажлын байр бий болгох, нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах зорилгоор гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээг идэвхжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээг авах, эх үүсвэр бүрдүүлэх гэрээ, хэлэлцээрийг байгуулах; 14.Дотоодын аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний сонгон шалгаруулалтыг хийхдээ нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгчийг шалгаруулах зарчим баримтлах зэрэг зохицуулалт болно. Түүнчлэн төсвийн орлогын бүрдэлттэй уялдуулан мөнгөн хөрөнгийн зохицуулалтын хүрээнд төсвийн зарлагыг эрэмбэлэн санхүүжүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг оновчтой удирдан зохион байгуулах, төсвийн мөнгөн хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг төрийн сангийн нэгдсэн дансанд төвлөрүүлэн удирдаж, мөнгөн хөрөнгийн ашиглалтыг сайжруулан үр ашгийг нэмэгдүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгалаа. Ийнхүү Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд эдийн засгийг уналтаас сэргийлэх боломжит эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудалд Улсын Их Хурал цаг алдалгүй ажиллав. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ё.Энхсайхан Утас: 262946, 88110979 ““ИМПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ” ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 22 гишүүнээс 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн ““Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр баталлаа. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар импортын барааны нэн тааламжтай тарифыг Улсын Их Хурал тогтоодог билээ. Энэ хуулийн заалтыг үндэслэн дотоодын тариаланчдаа дэмжиж импортоор оруулж байгаа зарим нэр төрлийн хүнсний ногооны татварыг нэмэх, мөн зарим төрлийн үрийн татварыг “0” хувьтай болгох асуудлыг тусгасан үзэл баримтлалын хүрээнд төслийг хэлэлцсэн юм. Дотоодод тариалж байгаа тарвасын ургац арвин, энэ төрлийн тариалалт эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн тоо ихэссэн тул тэднийг дэмжихийн тулд импортоор оруулж байгаа тарвасын татварыг мөн нэмэх нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор Дэлхийн худалдааны байгууллагын Хамгаалалтын арга хэмжээний хэлэлцээрт нийцүүлэн, Хамгаалалтын арга хэмжээний журмыг батлах, мөн хэлэлцээрийн хүрээнд үйлчлэх импортын барааны тоо хэмжээний хязгаар, гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоохыг Засгийн газарт даалгалаа. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ё.Энхсайхан Утас: 262946, 88110979
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw