26 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.4.Эрх зүйн шинжилгээний албаны ажлын талаарх мэдээлэл Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Хууль тогтоомжийн хуулийн дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх тов тогтоолгохоор ирүүлсэн 43 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийн бүрдлийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хянаж, Тамгын газрын удирдлагад танилцуулсан бөгөөд 4 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуульд заасан шаардлагыг хангуулахаар хууль санаачлагчид нь албан бичгээр буцаасан. Улсын Их Хурлын даргын 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 169 дүгээр захирамжаар баталсан “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулга хянах журам”-ын дагуу баталсан 110 хууль, Улсын Их Хурлын 39 тогтоолын эцсийн найруулгыг хянаж тухайн хууль, тогтоолын агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр нэр томьёо, үг хэллэгийг жигдлэх, найруулгын болон дэс дараалал, бүтцийн зэрэг хууль зүйн техникийн шинжтэй засварыг хийж нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Чуулганы хугацаанд бие даасан 11 хууль, олон улсын гэрээ соёрхон батлах тухай 9 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулсан 11 хууль, Улсын Их Хурлын 15 тогтоол, Төрийн мэдээлэл эмхэтгэлийг Эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэн авч, хөдөлгөөн, өөрчлөлтийг бүрэн хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 21, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 4, Төрийн мэдээлэл эмхэтгэл 8, Засгийн газрын тогтоол 158-ыг мэдээллийн нэгдсэн цахим санд зохих өөрчлөлтийг хийж, бүртгэж авсан. Тамгын газрын хууль тогтоомжийн санд байгаа хууль тогтоомж, бусад эрх зүйн актаар Улсын Их Хурлын удирдлага, гишүүд, Улсын Их Хурал дахь нам, зөвлөлийн хүсэлт, түүнчлэн Тамгын газрын удирдлага, Байнгын хорооны ажлын алба, Тамгын газрын ахлах зөвлөх, зөвлөх, референт, нарийн бичгийн дарга нарт 29 нэр төрлийн лавлагаа мэдээллээр үйлчилж ажилласан. Хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн 47 төслийг бүртгэж, хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт орсон он, сар, өдөр, ажлын хэсэг байгуулсан эсэхийг тухай бүр тэмдэглэж Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлд танилцуулсан. Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсэг, Байнгын болон дэд хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарийн төсөл 7-г бэлтгэж, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаас баталсан хуваарийг тухай бүр нь дотоод сүлжээ болон parliament.mn цахим хуудаст байршууллаа. Мөн ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлаас баталсан 88 хууль, тогтоолыг ёсчлуулан Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлж, Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа дуусмагц батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг холбогдох байгууллагуудад хүргүүлж ажилласан. ЭРХ ЗҮЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw