Чуулганы танилцуулга

89 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга олон нийтийн газарт амны хаалт тогтмол зүүх, гараа тогтмол угаах, өдөр тутмын эрүүл ахуйн шаардлагыг хангах, өөрийн эрүүл мэндийн байдал, аяллын түүх зэрэг халдвар судлалд шаардлагатай мэдээллийг үнэн зөв өгөх үүрэгтэй зэрэг. 4.Бусад зохицуулалтын хүрээнд хандив, эд хөрөнгийн дайчилгаа, хуулийн үйлчлэх хугацаа зэргийг тусгасан. Тухайлбал, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үйлчлэх бөгөөд энэ хугацааг Улсын Их Хурал зургаа хүртэл сараар нэг удаа сунгаж болно. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллага, гадаад улс орноос өгсөн хандивын тодорхой хэсгийг Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд төвлөрүүлж, энэ өвчний улмаас гадаад улс оронд тогтоосон хөл хорио, хилийн хязгаарлалтад орсны улмаас эх орондоо буцах боломжгүй болсон, санхүүгийн хүндрэлд орсон иргэдээс тодорхой шалгуур хангасан зорилтот бүлэгт тусламж үзүүлэхэд зарцуулахаар тусгасан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Түвшинтөгс Утас:266343, 80057997 ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Сүүлийн жилүүдэд улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлууд болох төмөр зам, авто зам, барилга байгууламж, газрын тосны үйлдвэрийн дэд бүтэц зэрэг томоохон төсөл, хөтөлбөрт Зэвсэгт хүчний барилга, инженерийн анги, байгууллагыг татан оролцуулж амжилттай хэрэгжүүлж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг бүтээн байгуулалтын ажилд оролцуулахдаа цэргийн барилга, инженерийн ангиудыг цэргийн захиргааны удирдлагаар шууд ханган, бие даасан төрлийн цэргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжийг хангах үүднээс төрөл, мэргэжлийн цэрэгт хамаардаг барилга, инженерийн ангийн статусыг нэмэгдүүлэн, гүйцэтгэх чиг үүргийг хуулиар нарийвчлан тодорхойлж, түүний бие даасан удирдлагатай, төвлөрсөн нэгдмэл байдлыг хангах зохицуулалтыг хуульчлан баталгаажуулах, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журмыг батлахтай холбогдсон зохицуулалтыг нэмж тусгасан. Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Зэвсэгт хүчний бүтцэд барилга-инженерийн цэргийн удирдах байгууллага, түүний чиг үүрэг, бүтээн байгуулалтын ажилд оролцох бие бүрэлдэхүүний эрх зүйн үндэс бүрдсэн. Монгол Улсын Засгийн газраас 2019 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтцэд улс орны кибер орон зайг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх “Кибер аюулгүй байдлыг хангах төв”-ийн чиг үүрэг, хариуцлагын түвшин дээшилж, үйл ажиллагаа нь хуулиар баталгаажсан. Тайван цагт гамшиг, аюулт үзэгдэл, ослын онцгой нөхцөл байдал үүссэн үед болон хөнөөх хэрэгслийн голомтод эрсдэл бүхий үүрэг гүйцэтгэх, хууль тогтоомжийн хүрээнд террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох зэрэг тусгай зэвсэглэл, техник хэрэгсэл, арга тактикаар үр дүнтэй тэмцэл явуулах чиг үүрэг бүхий Зэвсэгт хүчний бие

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw