48 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4.3.Мэдээллийн технологи, техник ашиглалтын мэдээ Хуралдааны цахим системийн үйлчилгээ А. Хуралдааны программ хангамж Улсын Их Хурлын чуулганы хуралдааны цахим системийг ашиглан хаврын ээлжит чуулганы хугацаанд нийт 17 удаагийн нэгдсэн хуралдаанд 1689 удаа гишүүдийн болон ажлын хэсгийн микрофоныг нээж, үг хэлэх, асуулт асуух, асуултад хариулах техникийн боломжийг бүрдүүлсэн. Байнгын болон түр хороодын нийт 59 удаагийн, 71 цаг 44 минутын хуралдаанд 647 удаа санал хураалт явуулж, 2852 удаа гишүүдийн болон ажлын хэсгийн микрофоныг нээж ажиллуулсан. Цаг үеийн нөхцөл байдал, цахим хуралдааны дэгд нийцүүлэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг 5 танхимд зохион байгуулахын тулд хуралдааны цахим системийн программ хангамж, мэдээллийн санд зохих өөрчлөлтийг оруулж Улсын Их Хурлын гишүүд биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/ ашиглан хуваарьт танхимдаа ирцэд бүртгүүлэх техникийн боломжийг бүрдүүлсэн. Мөн онцгой дэглэмийн үед Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын, түр хороодын хуралдааныг цахимаар зохион байгуулах программ хангамжийн шийдлийг боловсруулан хэрэгжүүлж, бэлтгэлийг бүрэн хангасан. Цахим хуралдааны үед Улсын Их Хурлын гишүүд ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэхэд ашиглах хэлэлцүүлгийн онлайн программ болон санал хураалтыг зохион байгуулах тусгай зориулалтын программ хангамжуудыг бэлтгэсэн. Энэ хүрээнд онлайн хэлэлцүүлгийн Zoom Cloud Meetings программыг нөөц хувилбар болох Cisco WebEx программын хамт бэлтгэсэн. Улсын Их Хурлын гишүүдийн албан хэрэгцээнд ашиглагддаг хөдөлгөөнт оффисийн MyParliament цахим системд санал хураалтын модулийг шинээр нэмж хөгжүүлж, нөөц хувилбараар ParlVote программыг бэлтгэсэн. Цахим хуралдаанд ашиглагдах дээрх программ хангамжуудыг Улсын Их Хурлын бүх гишүүдийн iPad төхөөрөмжид суулгаж тохируулахын зэрэгцээ төрийн холбогдох байгууллагатай хамтран туршиж баталгаажуулан цахим хуралдааны мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Цахим хуралдаанд ашиглагдах нууцлал бүхий хөдөлгөөнт интернетийн сүлжээг шинээр зохион байгуулж, MyParliament программын санал хураалтын модулийн удирдлагын vote.parliament.mn цахим хуудсанд 64 удаа туршилтын хуралдаан үүсгэн 450 удаа туршилтын санал хураалт явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүдэд цахим хуралдааны программ хангамжийн ашиглалтын заавар зөвлөгөөг өгч ажилласан. Мөн Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нээлт, нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдаан, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн нийт 20 гаруй хуралдаанд Zoom Cloud Meetings, Cisco WebEx программуудыг ашигласан. Б.Хуралдааны техник хангамж Цаг үеийн нөхцөл байдал, цахим хуралдааны дэгд нийцүүлэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг 5 танхимд зохион байгуулж, цахим хэлбэрээр зайнаас оролцох боломжийг бүрдүүлэхийн тулд хуралдааны танхимуудын дуу, дүрсний системийн харилцан холболтын техникийн шийдлийг боловсруулан амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд нийт 780м дуу, дүрсний SDI кабель, 220м дууны кабелийг шинээр татах, хуралдааны 5 танхимд 8 дэлгэц шинээр нэмж байрлуулан холболт хийх, дуу, дүрсний 10 гаруй хөрвүүлэгч төхөөрөмж, дууны 5 салаалагч төхөөрөмж, дууны 8 пульт, дүрсний 6 пульт ашиглан холболт хийж хуралдааны танхимын дуу, дүрсийг харилцан дамжуулах, Байнгын хороодын 4 танхимын дүрс болон программын мэдээллийг нэгтгэн нэгдсэн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw