Чуулганы танилцуулга

23 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Долоо. ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 11 удаа хуралдаж, 27 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 11 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 10, олон улсын гэрээ, хэлэлцээрийн төсөл 6 тус тус хэлэлцэж, 17 санал, дүгнэлт, 1 танилцуулга, 18 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар албан тушаалтныг томилох, чөлөөлөх 3 асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр, санал, дүгнэлтийг гаргасан болно. Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг 13 удаа хуралдаж, 1 танилцуулга, санал, дүгнэлтийг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн. Ажлын албанаас Улсын Их Хурлын даргын захирамжийн төсөл 3, Улсын Их Хурлын дарга, гишүүдийн захиалгаар боловсруулсан хууль, тогтоолын төсөл 1, Байнгын хорооны даргын оролцсон 20 удаагийн уулзалт, ярилцлага зохион байгууллаа. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Эдийн засгийн бодлогын чиглэлээр “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг чуулганаар хэлэлцүүлэн баталлаа. Улсын Их Хурал 2014 оны 10 дугаар сарын 24-ны өдөр “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолыг батлахдаа Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлттэй холбогдуулан боловсруулсан “Тогтоол хүчингүй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлууллаа. Түүнчлэн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай, Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг тус тус чуулганаар хэлэлцүүлэв. Байнгын хорооноос Монгол Улсын гадаад зээл, тусламжийн хэлэлцээрийн төслийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулахтай холбогдуулан дараах асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэв. Үүнд: - Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Тогтвортой амьжиргаа-3” төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай; - Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх тухай; - Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөх тухай; - “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай; - “Европын хөгжлийн сан болон Европын холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх тухай;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw