Чуулганы танилцуулга

105 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай конвенцод “аливаа харилцаа, эсхүл гэрээг цахим хэлбэрээр үйлдсэн гэсэн ганцхан үндэслэлээр түүний хүчин төгөлдөр байдлыг, эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж болохгүй” гэж заасан бөгөөд цахим болон цаасан суурьтай мэдээллийг эрх зүйн ижил тэнцүү чадамжтай байдлыг хадгалах, цахим гарын үсэг болон ердийн гарын үсгийн ижил тэнцүү нөхцөлийг тогтоох, цахим баримт бичгийг хадгалах, цахим харилцааг илгээх, хүлээн авах, гэрээ байгуулах автоматжуулсан мэдээллийн системийн ашиглалтын талаарх зохицуулалт нь Монгол Улсын хуульд зааснаас өөр журам тогтоохоор байна. Өөрөөр хэлбэл Иргэний хууль болон Цахим гарын үсгийн тухай хуульд цахим баримт бичгийн эрх зүйн үндсийг тодорхойлоогүй, цахим баримт бичгийг цаасан суурьтай баримт бичигтэй ижил тэгш хүлээн зөвшөөрөөгүй, цахим шуудан, компьютерийн файл, гар утасны цөөн үсэгт мэдээ (мессеж), мэдээллийн сангийн цахим өгөгдлийг нотлох баримт, хууль зүйн чадамжтай баримт гэж тодорхойлоогүй байна. Түүнчлэн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын худалдааны түгээмэл хэлэлцээрүүдэд, тухайлбал, Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенц (Нью-Йорк, 1958), Бараа худалдах-худалдан авах тухай НҮБ-ын конвенц (CISG) зэрэг баримт бичгүүдэд заасан зарим шаардлагууд нь цахим харилцааг өргөнөөр ашиглах явдалд саад тотгор болох талтайг ЮНСИТРАЛ (UNCITRAL)-аас гаргасан илтгэлд дурдсаны дээр Монгол Улсын цахим орчны харилцааны зохицуулалтыг олон улсын зохицуулалттай уялдуулан нийцүүлэх хэрэгцээ шаардлага байна. Иймд эдгээр шаардлага, үндэслэлийг харгалзан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай конвенцыг соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Түвшинтөгс Утас: 266343, 80057997 “ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлаар 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар / КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан. Уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороо байгуулахаар хуульчилсныг үндэслэн Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйл, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог холбогдох Байнгын хороод болон Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулах тухай болон түр хорооны чиг үүргийг хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь хэсэгт тус тус заасан. Тус заалтын дагуу байгуулагдсан түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодын дарга нар болон Улсын Их Хурал дахь Ардчилсан нам, Шинэ намын төлөөлөл орсон болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ш.Амарбаясгалан Утас: 266343, 99894393

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw