28 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга ААН-ийн болон эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг хийж, шинэчлэн боловсруулсан хөтөлбөрийн төслийг танилцуулж, оролцогчдоос гаргасан саналыг нэгтгэн, хөтөлбөрийн төсөлд тусгасан. Уг төслийг Засгийн газарт санал авахаар хүргүүлээд байна. 3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2019 оны 05 дугаар тогтоолоор байгуулагдсан Залуучуудын хөгжлийн тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийг хангуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судалгаа хийж, шаардлагатай зарим асуудлаар шийдвэрийн төсөл боловсруулахаар ажиллаж байна. 4.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2020 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Хог хаягдлын тухай хууль болон холбогдох бусад хуулийн хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс аймаг, нийслэлийн удирдлагад тус хуулийн хэрэгжилттэй холбоотой мэдээлэл ирүүлэх тухай албан бичгийг хүргүүлж, ирүүлсэн материалд дүн шинжилгээ хийхээр судлаж байна. 5.Улсын Их Хурлын даргын 2020 оны 49 дүгээр захирамжаар байгуулагдсан Зарим төрийн болон олон нийтийн байгууллагууд үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэх талаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шалгах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгиин гишүүд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр МҮОНРТ-иин удирдлагуудтаи уулзалт зохион баигуулж мэдээлэл авсан. Ажлын хэсэг холбогдох материалтаи танилцан ажлын хэсгийн танилцуулга бэлтгэхээр ажиллаж баина. 6.Улсын Их Хурлын даргын 2020 оны 50 дугаар захирамжаар байгуулагдсан Эрх бүхий төрийн байгууллагууд газар эзэмших, ашиглах эрх олгохтой холбогдох чиглэлээр иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа эсэхийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж Өргөдлийн байнгын хороонд болон Улсын Их Хурлын гишүүдэд 20162020 оны хооронд ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, Иргэдийг хүлээн авах 1111 төвд ирүүлсэн газрын маргаантай асуудлаарх өргөдөлтэй танилцсан. Мөн Ажлын хэсэг удирдамжид заасан 4 чиглэлийн хүрээнд нэмэлт мэдээлэл авахаар холбогдох байгууллагуудад хандсан бөгөөд Засгийн газарт хууль тогтоомжийг эрчимжүүлэх чиглэл өгөхөөр танилцуулга, шийдвэрийн төсөл бэлтгэхээр судалж байна. 7.Улсын Их Хурлын даргын 2020 оны 52 дугаар захирамжаар байгуулагдсан Иргэдээс хууль, хяналтын байгууллага, алба хаагчид хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэхгүй хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа талаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд иргэдээс Улсын Их Хурлын дарга болон Хууль зүйн байнгын хороонд ирүүлсэн өргөдөлтэй танилцаж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судалгаа хийж, танилцуулга бэлтгэсэн байна. /Дэлгэрэнгүйг “Мэдээ-1” хүснэгтээс үзнэ үү/ 3.2.Улсын Их Хурлын гишүүдээс тавьсан асуулга, асуултын талаар Хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад хандан давхардсан тоогоор Улсын Их Хурлын 9 гишүүн 27 асуудлаар 4 удаагийн асуулга тавьсан. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2 асуулгын хариуг сонссон.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw