Чуулганы танилцуулга

102 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга нэгдэн орсон байна. Тухайлбал: Монгол Улсын иргэд ихээр зорчдог Америкийн Нэгдсэн Улс, Канад, Бразил, Мексик зэрэг улсууд багтсан байна. Энэхүү конвенцын гишүүн улсуудтай гадаадад хорих ял эдэлж буй иргэдийг эх орондоо ял эдлэх боломжоор хангах, гадаад орнуудтай ялтан шилжүүлэх ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх үүднээс Монгол Улс Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцод нэгдэн орох нь зүйтэй гэж үзжээ. Тус конвенц нь 19 зүйлтэй бөгөөд ялтан шилжүүлэх нөхцөл, ялтны мэдээлэл, ялтан шилжүүлэх хүсэлт гаргах, хүсэлтэд тавих шаардлага, ялтан шилжүүлэхээс татгалзах үндэслэл, ялтныг шилжүүлэхэд гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх нөхцөл, ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх зэрэг үндсэн асуудлыг тусгасан байна. Монгол Улс тус конвенцыг соёрхон баталж, батламж жуух бичгээ Америкийн улсуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт хадгалуулахаар хүргүүлсэн өдрөөс хойш 30 дахь өдөр хүчин төгөлдөр болно. Энэхүү конвенцод нэгдэн орсноор Монгол Улс бусад улстай байгуулсан хоёр талт болон бусад олон талт гэрээ, хэлэлцээрийн үйлчлэл түүнчлэн шинээр өөр хууль боловсруулах, бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлагагүй юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Түвшинтөгс Утас: 266343, 80057997 МОНГОЛ УЛС БОЛОН ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АССОЦИАЦИ ХООРОНДЫН САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭР (УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААН ХАНГАМЖИЙН ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ)-ИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙн ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр (Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл)-ийг соёрхон батлах тухай хуулийг Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 14ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон хэрэглэгчдийн ачаалал 2900 Гкал/цаг, жилд түгээж байгаа дулааны эрчим хүч 6 сая Гкал байгаа бөгөөд, дулааны эрчим хүчний эрэлт жилд 5-8 хувиар тогтмол нэмэгдэж байгаатай холбогдуулан одоо байгаа шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй болж хүчин чадлын дутагдалд орсноос гадна нийт шугам тоноглолын 40 хувийнх нь ашиглалтын хугацаа 20-30 жилээр хэтэрч гэмтэл саатал ихээр гарч дулаан хангамжийн тасралтгүй, найдвартай байдлыг алдагдуулж байна. “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх“ төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлснээр ДЦС-3 үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг хотын сүлжээнд дамжуулдаг үндсэн гол шугам болох 5а, 3г магистралийг өргөтгөн шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлууд руу дулааны шугам шинээр татах ажлуудыг эхний ээлжинд хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжсэнээр дамжуулах сүлжээний нэвтрүүлэх чадвар 40-100 Гкал/ц-аар нэмэгдэж, ингэснээр ДЦС-4 ХК-ийн 10а магистраль, Ф1200мм-ийн сүлжээнээс хангагдаж байгаа Их тойрог, Бага тойрог орчмын 60 Гкал/ц ачааллыг ДЦС-3-ын ДДХ-т шилжүүлж, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, орон сууцны VII хороолол, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Гандантэгчинлэн хийд, Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хороо Дэнжийн 1000, Баянгол дүүргийн 11 дүгээр МҮОНРТ орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдах 20 мянган айлын орон сууц, 3 мянган хүүхдийн сургууль,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw