Чуулганы танилцуулга

78 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга “ХОТ БАЙГУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Тогтоолын төслийг хэлэлцэх үед Аэросити хотын нэрийг өөрчлөх саналууд гарсан бөгөөд Төв аймгийн иргэд, Хурлын Төлөөлөгчдийн гарсан саналд үндэслэн хотын нэрийг “Шинэ Зуунмод” болгон өөрчиллөө. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орон нутгийн зэрэглэлтэй “Шинэ Зуунмод” болон “Майдар” хотыг шинээр байгуулах нь Нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, хүрээлэн байгаа орчинд үзүүлж буй агаар, ус, хөрсний бохирдол, сөрөг нөлөөг бууруулах, олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн эдийн засгийн тодорхой салбаруудыг тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн хөгжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлалыг дэмжих зорилготой юм. Дээрх хотуудыг байгуулахдаа Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулан шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, хот байгуулах үй ажиллагааг хуулийн хүрээнд шат дараатай арга хэмжээ авч ажиллахыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороонд тус тус даалгасан болно. Хууль эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Хатантуул Утас: 260280, 99116090

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw