Чуулганы танилцуулга

94 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛС, ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АССОЦИАЦИ ХООРОНДЫН “МАЛ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Төсөв, Эдийн засгийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус тус урьдчилан зөвшилцөж, Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Мал аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, зах зээлтэй холбох, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах замаар хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготойгоор Дэлхийн банкны 11.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийг Хөвсгөл, Завхан, Архангай, ГовьАлтай, Баянхонгор гэсэн 5 аймгийн 15 суманд 2013-2017 оны хооронд амжилттай хэрэгжүүлсэн. Ийнхүү “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийн хүрсэн амжилтад суурилж, төслийн 2 дугаар үе шат буюу “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсон. “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төсөл нь салбарын өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, мал эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, чадавхжуулах, малын эрүүл мэндийн чиглэлээр тулгамдаж буй томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэх бөгөөд 2017 онд батлагдсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хувь нэмэр оруулна. Төсөл нь дараах үндсэн 4 бүрэлдэхүүн хэсэгтэй: Бүрэлдэхүүн хэсэг 1: Малын эрүүл мэндийн үйлчилгээг чадавхжуулах - 20.0 сая ам.доллар Бүрэлдэхүүн хэсгийн зорилго, хүрэх үр дүн: Малын эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж, чадавхыг сайжруулах замаар мал, амьтны хил дамнасан халдварт болон гоц халдварт өвчинтэй холбоотойгоор мал аж ахуйн салбар, нэн ялангуяа мах, махан бүтээгдэхүүний экспортод учирч буй хүндрэл, хязгаарлалтыг арилгахад голчлон анхаарна. Тус салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай болгон хөгжүүлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд шаардлагатай өвчнөөр тайван бүс, тусгаарлагдсан аж ахуйг байгуулах, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээ, лабораторийн чанарыг сайжруулах, олон улсад итгэмжлэгдсэн лабораторийн тогтолцоог хөгжүүлэх, орон нутгийн малын эмч нарын чадавхыг бэхжүүлэх, эрсдэлд суурилсан хүнсний аюулгүй байдал, малын өвчний хяналтын тогтолцоог хөгжүүлж бэхжүүлэхэд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд: 1.1. Малын эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоо, зохион байгуулалтын чадавхыг сайжруулах (5.0 саяам.доллар): мал эмнэлгийн салбарын малын эрүүл мэндэд чиглэсэн бодлого, дүрэм журам, стандартыг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын буюу олон улсын жишигт нийцүүлэх, малын өвчнөөр тайван бүс, тусгаарлагдсан аж ахуйг байгуулах, тэдгээрийн дүрэм, стандартыг боловсруулах, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, экспортын зах зээлийг төрөлжүүлэх, малын эмч нарын мэдлэг, чадварыг сайжруулах, мал эмнэлгийн салбарын дэд бүтцийг бэхжүүлэх, мал эмнэлгийн чанартай үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангах.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw