Чуулганы танилцуулга

132 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга асуудлыг шийдвэрлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн суралцах, хөгжих, чөлөөт цагаа өнгөрөөх боломжийг бүрдүүлэх зэрэг ажлыг Засгийн газар хойшлуулалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна. Эмч, эмнэлгийн ажилтан, төрийн тусгай албан хаагчдад зориулсан ипотекийн орон сууцны хөнгөлөлттэй хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэрийг цаг алдалгүй хэрэгжүүлэхийг нийслэлийн Засаг даргад үүрэг болгож байна. Эрхэм гишүүд ээ, Хаврын ээлжит чуулган 30 өдөр үргэлжилж, чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаан 73 удаа, Түр хороо 2 удаа хуралдаж, 120 гаруй хууль тогтоомжийг хэлэлцэн баталсан байна. Хорио цээр, хязгаарлалтын нөхцөлд дунджаар 66 хувийн ирцтэйгээр хуралдаанд оролцож, богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажилласан Улсын Их Хурлын гишүүддээ талархал илэрхийлье. Та бид Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг “амилуулах” хэд хэдэн томоохон хуулийг хэлэлцэн баталлаа. Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Төрийн аудитын тухай хуулиуд болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа-2050” хөтөлбөрийг энд дурдаж болно. Улсын Их Хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хариуцлагыг сайжруулах, Засгийн газрыг эмхлэн байгуулах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой байдлыг хангах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх зэрэг суурь өөрчлөлтүүд эдгээр хуульд туссан. Шүүхийн тухай багц хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай зэрэг хуулиудын эхний хэлэлцүүлгийг хийж, дараагийн парламентад хүлээлгэн өгч байна. Ингэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан гарах хуулиудыг хоёр парламент дамжиж хэлэлцдэг олон улсын жишгийг харгалзан үзсэн болно. Удахгүй болох Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдах шинэ парламент “эрх зүйн хувьсгал” хийх эрхэм зорилтыг цаашид эрэмбэ дараатай үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Эрхэм гишүүд ээ, 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 7 дахь удаагийн парламент хууль тогтоох, хянан шалгах хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүллээ. Өнгөрсөн 4 жилд бид ээлжит болон ээлжит бус 11 чуулганд чуулж, нийт 1400 шахам хууль тогтоомж баталсан байна. Энэ удаагийн Их Хурал батлан гаргасан хууль тогтоомжийн тооноос гадна чанарын үзүүлэлтээр амжилт тогтоосон, бүтээлч парламент байсныг тэмдэглэе. Манай парламент ард түмний засаглах эрхийг хангах, шударга ёс, хуулийн засаглал тогтоох, эрүүл нийгэм, саруул ирээдүйн замыг засах томоохон өөрчлөлтүүд хийсэн ШИНЭЧЛЭГЧ, БҮТЭЭЛЧ ПАРЛАМЕНТ болж түүхэнд үлдэнэ. Хорь гаруй жил яригдаж, сүүлийн 3 парламент дамжин идэвхтэй өрнөсөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл хэргийг энэ парламент, Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн амжилттай хэрэгжүүлж чадлаа. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр засаглалын харилцан хяналт-тэнцлийг хангах, төр хариуцлагатай, тогтвортой, шүүх засаглал шударга, хараат бус, нутгийн удирдлагын тогтолцоо иргэндээ, нутгийн хөгжилдөө чиглэсэн, бие даасан байх, баялгийн үр шим иргэддээ тэгш шударга хүртэж, санд хуримтлагдан, хөгжлийн төлөө зарцуулагдаж байх тулгуур зарчмуудыг тогтоосон. Эдгээр өөрчлөлт нь цэгцэрсэн төр, эрүүл нийгэм, сайн цаг, сайхан амьдралыг Монгол эх орон, ард түмэнд минь авчирна гэсэн итгэл үнэмшлээр та бид хичээн зүтгэсэн.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw