Чуулганы танилцуулга

21 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Улсын Их Хурлын цахим сүлжээнд 29 санал, дүгнэлт, 5 танилцуулга, 53 зарчмын зөрүүтэй саналын томьёолол, холбогдох бусад 4 баримт бичгийг байршуулав. Мөн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хувийн хэрэг, хуралдааны тэмдэглэлийн 10 боть 390 хуудас бүхий нэгжийг бүрдүүлэн архивт хүлээлгэн өгсөн. 3.Бусад ажлын талаар Байнгын хороо хууль тогтоомжийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор дараах хууль тогтоомжийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх хэлэлцүүлгийг зохион байгуулж, Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэгт орж ажилласан. Үүнд: 1) Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт Байнгын хорооны гишүүд орж ажиллаж, “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн; 2) Шинэ төрлийн коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөө, үр дагавар, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжтай холбоотой асуудлаар санхүү, төсвийн асуудал хариуцдаг Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний статистикийн газар, Гаалийн ерөнхий газар, мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулж, холбогдох байгууллагад үүрэг, чиглэл өгч ажилласан; 3) Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад ноос, ноолуур, алтны салбартай холбоотой асуудлаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөгжлийн банк, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулж, холбогдох байгууллагад үүрэг, чиглэл өгч ажиллалаа. Зургаа. ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО Хууль зүйн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд нийт 7 удаа хуралдав. Байнгын хорооны хуралдаанаар 63 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 5 тогтоолын төслийг хэлэлцэж, Байнгын хорооны 16 санал, дүгнэлт, 3 танилцуулга, зарчмын зөрүүтэй 41 саналын томьёолол бэлтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүллээ. Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 3, албан тушаалтныг чөлөөлөх 1 асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр, санал, дүгнэлтийг гаргасан болно. Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хуулийн төсөл болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 1 ажлын хэсэг шинээр байгуулагдсан бөгөөд ажлын хэсгүүд 6 удаа хуралдаж, 2 танилцуулга, санал, дүгнэлтийг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн. Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, 23 хууль, Улсын Их Хурлын 2 тогтоолыг батлууллаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw