9 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Улсын Их Хурлын гишүүдийн бусад эрхүүд нь хязгаарлагдсан учир шинэчлэгдэн батлагдах Улсын Их Хурлын тухай хуулиар гишүүд иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэгч, зөвхөн хууль тогтоогч болно. Шүүхийг хараат бус, шүүгчдийг шударга болгоход чиглэсэн Шүүхийн тухай багц хуулийн шинэчилсэн найруулга “Шүүхийг ярьдаг хууль, хуулийг ярьдаг шүүх” болгоно гэдэгт итгэж байна. Энэ чиглэлээр манай Х.Нямбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг, Ц.Нямдорж сайдтай Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газар идэвхийлэн ажиллаж, хуулийн төслүүдээ өргөн барихад бэлэн болоод байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон холбогдох бусад хуулиудаар төвлөрөл саарч, аймаг сумын эрх, үүрэг нэмэгдэж, Монгол Улсад хот, хөдөө тэгш хөгжих боломжийг бүрдүүлнэ. Энэ чиглэлээр Д.Тогтохсүрэн гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, хуулийн төслийг өргөн барихад бэлэн болгоод байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийн үзэл санаатай нийцүүлж сонгуульд олонх болсон намын дарга нь Ерөнхий сайдаар томилогдохоор Улс төрийн намын тухай хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр Үндсэн хуулийн 3.1-д заасанчлан ард түмэн гүйцэтгэх засаглалын тэргүүнээ дам сонгох эрх эдлэх болно. Улсын Их Хурлын сонгуулийн агуулга өргөжиж, гүйцэтгэх Засгийн тэргүүнээ зарлаж, ил тод өрсөлдөх замаар ард иргэд Засгийн газрын тэргүүнээ гишүүдээр дамжуулж, шууд бусаар сонгодог болно. Энэ бол парламентын засаглалтай улсуудын нийтлэг жишиг, ардчилал амилсан нийтлэг, үндсэн зарчим нь юм. Ард түмнээс мандат авсан Ерөнхий сайд мэргэжлийн Засгийн газрыг бүрдүүлж тогтвортой, хариуцлагатай ажиллах хууль эрх зүйн орчин ингэж бүрдэх учиртай. Энэ бүхэн нэг цогц өөрчлөлт болсноор ардчилал төгөлдөршиж, тогтвортой засаг, хариуцлагатай төр төлөвшинө. “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэсэн ардын зүйр үг бий. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эхэлсэн эрх зүйн хувьсгалыг төгс төгөлдөр хэрэгжүүлэхийг Эрхэм гишүүдээсээ хүсье. Коронавирусийн дараа дэлхий өөрчлөгдөнө. Хиймэл оюун ухаан, цахим хувьсгал, биологийн аюулгүй байдал хурцаар тавигдаж, хүн төрөлхтний ёс суртахуун, оюун санааны цогц нэгдлийн үзэл санаа дэвшигдэн, дэлхийн шинэ дэг журам тогтох тухай эрдэмтэн, судлаачид ярьж байна. Онцгой нөхцөлд хүмүүс амьдралаа, төр засгууд улс орноо эрсдэлээс хамгаалж, гарз хохирол бага амсахын тулд шинэ зам руу гарч, шинэ туршилтууд хийгдэж эхэллээ. Олон жил ярьсан цахим засаглал, дижитал шилжилтийг хийх томоохон туршлагыг бид хуримтлуулж байна. Энэ чиглэлээр Н.Учрал гишүүний ахалсан Цахим бодлогын түр хороо шаргуу ажиллахыг үүрэг, чиглэл болгож байна. Эрүүл мэнд, боловсролын салбарт цэгцтэй, оновчтой, бүрэн шинэчлэл хийхийг цаг үе шаардаж байна. Эдгээр салбарт техник, технологийн шинэчлэлтийг далайцтай, зоримог хийх хэрэгтэй болжээ. Эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсролын салбарын ажиллагсдын цалин хөлс, урамшуулал, орон тоо, бүтцийг ч хамтад нь шийдвэрлэх шаардлагатай. Энэ талаарх бодлого боловсруулах, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх чиглэлд Улсын Их Хурал хаврын чуулганаараа анхаарч ажиллах болно. Товчхондоо сүүдэрт ч цэцэг ургадаг гэдгийг санаж энэхүү бэрхшээл сорилтыг шийдэл, шинэ боломж болгоцгооё гэж уриалж байна. Эрхэм хүндэт иргэд ээ, Бид нэг л эх оронтой, нэг л агаартай, нэг л газар шороотой, эцэг дээдсийн үр сад, ахан дүүс билээ. Нэг нь нийтийнхээ, нийт нь нэгийнхээ төлөө гэсэн ухамсар, хариуцлага нэн чухал байгааг сануулж хэлье. Аюул, түгшүүр нүүрлэсэн энэ цаг үед ард иргэд маань эрвийх дэрвийхээрээ хичээж байгаа. Гэхдээ бид үүнээс ч илүү ихийг хийж чадна. Үүний тулд эв санааны нэгдлээ өнөөдрийнх шиг, үүнээс ч илүү сайн эрхэмлэн дээдлэх учиртай.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw