Чуулганы танилцуулга

32 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга зорилт, бодлогын арга хэмжээний хэрэгжилт тус бүрээр гарган тооцоолж, 78.0 хувьтай хэрэгжүүлсэн гэж үнэлсэн. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь дараах 5 бодлогын хүрээнд 18 зорилт, 104 арга хэмжээ тусгагдаж, зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах төсвийн санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, хариуцан хэрэгжүүлэх байгууллага тус бүрээр гаргасан. Үүнд: 1) Макро эдийн засгийн бодлого /1 зорилт, 4 арга хэмжээ/; 2) Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбарын бодлого /4 зорилт, 23 арга хэмжээ/; 3) Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого /3 зорилт, 17 арга хэмжээ/; 4) Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого /6 зорилт, 29 арга хэмжээ/; 5) Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого /4 зорилт, 31 арга хэмжээ/. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд 104 арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийтдээ 10,318.62 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдаж байна. Энэхүү хөрөнгийг эх үүсвэрээр нь ангилж үзвэл улсын төсвөөс 1,166.15 тэрбум төгрөг /11.3%/, гадаад эх үүсвэрээс 1,970.80 тэрбум төгрөг /19.1%/, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаас 5,224.57 тэрбум төгрөг /50.6%/, бусад эх үүсвэрээс 1,957.10 тэрбум төгрөг /19.0%/ тус тус гарахаар тооцоолсон байна. 4.Монгол Улсын макро эдийн засгийн 2019 оны урьдчилсан гүйцэтгэл, 2020 оны эхний улирлын макро тойм судалгаа хийж, Төсвийн байнгын хороо болон Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагуудад танилцуулсан. Энэхүү макро тойм судалгаа нь бодит салбар, нэгдсэн төсөв, мөнгөний нийлүүлэлт, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, албан нөөц, ажил эрхлэлттэй холбоотой мэдээллийг агуулсан. Макро эдийн засгийн жилийн эцсийн урьдчилсан дүнгээр эдийн засгийн бодит өсөлт 2019 онд 5.1 хувьд хүрч өссөн, үүнд уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтийн нөлөөгөөр экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн, улсын төсвийн болон хувийн хэвшлийн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа зэрэг нь нөлөөлжээ. Нэгдсэн төсвийн орлого 2019 онд 10.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 1.6 их наяд, төлөвлөгөөнөөс 0.9 их наяд төгрөгөөр өссөн, төсвийн тэнцлийн ДНБ-д эзлэх хувь -5.6 хувийн алдагдалтай гарч, өмнөх оноос -5.7 пунктээр буюу 0.6 их наяд төгрөгөөр буурсан ч төлөвлөснөөс 1.6 их наяд төгрөгөөр сайжирсан, гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан, гадаад валютын нөөц 2019 онд 4.3 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 799.5 сая ам.доллар буюу 22.5 хувиар нэмэгдсэн, инфляци 5.2 хувьд хүрч буурсан зэрэг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сайжирсан байна. 5.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны эхний сар бүрийн гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, танилцуулга бэлтгэн харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын мэдээллийн хамтаар Байнгын хороодод хүргүүлж, нэгдсэн төсвийн танилцуулга, мэдээллийг Улсын Их Хурлын Тамгын газрын цахим хуудас болон Улсын Их Хурлын гишүүдийн iPAD-д байршуулж ажилласан. Монгол Улсын Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн 2020 оны эхний 5-н сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээр гаргасан. 6.Улс, орон нутгийн татварын орлогын сар бүрийн төлөвлөгөө болон гүйцэтгэлийн дэлгэрэнгүй мэдээ, татварын өр, дутуу төвлөрсөн орлогын тайлбар, холбогдох тооцооллын талаарх сар бүрийн мэдээллийг Татварын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газраас хүлээн авч, уг мэдээлэлд тулгуурлан Монгол Улсын экспорт, импорт болон гадаад худалдааны тэнцэл, гол нэр төрлийн экспорт, импортын тоо хэмжээ, үнэ ба татварын орлогын талаар дүн шинжилгээ хийж, товч танилцуулга, санал, дүгнэлт бэлтгэн ажилласан. Гадаад худалдааны улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн талаарх үнэн зөв, бодитой мэдээ,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw