11 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулган 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ажлын 30 өдөр үргэлжилсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан нийт 17 удаа 74 цаг 11 минут, Байнгын хороод 57 удаа, 73 цаг 35 минут, түр хороо 2 удаа, 1 цаг 49 минут тус тус хуралдсан байна. Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд бие даасан 18 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 73 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 5 хууль, гэрээ, конвенц соёрхон батлах 14 хууль, Улсын Их Хурлын 39 тогтоолыг тус тус баталсан байна. Чуулганы хугацаанд хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий нийт 13 ажлын хэсэг ажилласнаас Улсын Их Хурлын даргын захирамжаар 8, Байнгын хорооны тогтоолоор 5 ажлын хэсэг тус тус байгуулагдсан бөгөөд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 74 гишүүн оролцож ажилласан. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад хандан давхардсан тоогоор Улсын Их Хурлын 9 гишүүн 4 удаа асуулга тавьсан байна. Төсвийн хяналт, шинжилгээний ажлын хүрээнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд төсвийн тусгай шаардлага хангасан эсэх, өмнөх онуудын төсвийн хүрээний мэдэгдэлтэй харьцуулахад өөрчлөлт гарсан эсэх талаар зэрэгцүүлсэн судалгаа, дүн шинжилгээ хийж, макро эдийн засгийн 2018-2019 оны гүйцэтгэл, 2020-2023 оны төлөв байдлын талаар судалж, танилцуулга, саналын хамтаар бэлтгэн мэдээллээр хангаж ажилласан. Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хууль тогтоомжийн төсөлд холбогдох 16 судалгааны ажлыг Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороод болон Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын захиалгаар хийж гүйцэтгэж, 4 ном, гарын авлага эмхэтгэн гаргасан. Чуулганы хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн гадаад айлчлал, арга хэмжээ болон Улсын Их Хурлын төлөөлөгчдийн оролцох олон талт уулзалт, арга хэмжээнүүд КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор хойшлогдсон байна. Энэхүү хямралт үеийг улс орнууд хамтын хүчээр даван туулах, цар тахлын аюул заналхийлэлтэй тэмцэх, улс орнуудын парламентын зүгээс эдийн засаг болон эрүүл мэндийн салбараа дэмжихэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлагын талаар мэдээлэл солилцох уулзалт, хэлэлцүүлгүүд цахим хэлбэрээр зохион байгуулагджээ. Чуулганы хугацаанд 117 боть буюу 23581 хуудас баримтыг архивт хүлээн авсан байна. Архивын мэдээллээр үйлчлэх хүрээнд сан хөмрөгт хадгалагдаж буй эх баримтаас 89 хэрэглэгчид 5712 хуудас бүхий лавлагаа, хуулбарыг олгож, 39 хэрэглэгчид 159 боть баримтыг албан ажлын хэрэгцээнд ашиглуулах үйлчилгээ үзүүлсэн. Улсын Их Хуралд ирсэн 1223, Тамгын газарт ирсэн 1003 албан бичгийг бүртгэн, холбогдох ажилтанд шилжүүлж, шийдвэрлэлтэд хяналт тавин ажилласан. Улсын Их Хурлаас явуулах 1240, Тамгын газраас явуулах 168 албан бичгийг бүртгэж, албажуулан холбогдох хаягаар харилцагч байгууллага, иргэнд илгээсэн байна. Хэвлэл мэдээлэл, олон нииттэи харилцах чиглэлээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Улсын Их Хурлын дарга, гишүүдийн уулзалт, Байнгын хороодоос зохион байгуулсан хэлэлцүүлэг, семинар, нээлттэй сонсгол болон тэмдэглэлт үйл явдал, Тамгын газрын үйл ажиллагааны талаарх 63 видео мэдээ бэлтгэж, parliament.mn цахим хуудаст байршуулахын зэрэгцээ youtube.com, twitter.com, facebook.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw