24 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга - “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх тухай. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргалаа. Түүнчлэн ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэж санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэв. 2.Хяналт, шалгалтын ажлын талаар Байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 15, 22-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны 2019 оны үйл ажиллагааны тайланг тус тус сонсож, гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 3.Бусад ажлын талаар Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 8, санал, дүгнэлт 18, танилцуулга 1, хууль, тогтоолын төслийн холбогдох мэдээ, мэдээллийг Улсын Их Хурлын цахим сүлжээнд байршуулав. Засгийн газар, аж ахуйн нэгж, иргэнээс тус Байнгын хороонд ирүүлсэн 32 албан бичиг, 5 өргөдлийн хариуг тухай бүр шийдвэрлэв. Байнгын хорооноос хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон бусад мэдээлэл болох 4898 хуудас бүхий материалыг олшруулан тарааж, 2611 хуудас бүхий 12 боть хууль тогтоомжийн хувийн хэрэг, хурлын тэмдэглэл, бусад материалыг архивт хүлээлгэн өгсөн. Найм. ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хуралд 2020 хаврын ээлжит чуулганы хугацаанд 4995 иргэнээс 3019 хуудас бүхий 628 өргөдөл /нийслэлийн иргэдээс 406 буюу 64,6 хувь, хөдөө орон нутгийн иргэдээс 177 буюу 28,2 хувь/ ирүүлсэн байна. Үүнээс 57 буюу 9,1 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 432 буюу 68,8 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна. Улсын Их Хурлын гишүүний гарт нь хаягласан өргөдөл 139 байна. Өргөдлийн байнгын хороонд хандаж 171 өргөдөл ирүүлснээс 140 өргөдлийг шийдвэрлэсэн ба 31 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд байна. Өргөдлийн байнгын хорооноос 72 албан бичиг явуулж, 61 албан бичиг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Иргэдээс Улсын Их Хуралд өргөдөл гаргах боломжийг бүрдүүлэх, хөнгөвчлөх, төрийн байгууллагуудын өргөдөл шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, олон нийтэд нээлттэй, ил тод байх, иргэдээс өргөдөл шийдвэрлэлтийн ажиллагаанд хяналт тавих, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжийг бүрдүүлсэн Өргөдлийн байнгын хорооны мэдээллийн удирдлагын систем буюу цахим хуудас, дотоод программ хангамжийн системийг хөгжүүлж байна. Байнгын хорооны үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон дараах цахим хуудсуудаар дамжуулан олон нийтэд сурталчилж байна:
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw