Чуулганы танилцуулга

133 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Бидний хийгээд ард олны маань итгэл үнэмшил үр дүн болох ёстой. Түүхэн өөрчлөлтийн түүхэн үнэ цэнэ, энэ байх болно. Парламент өөрийгөө шинэчлэх зорилтыг тавьж, тодорхой алхмуудыг хийлээ. Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж, Үндсэн хуулиар олгосон ард түмний засаглах эрхийг хангах чиглэлд бид шинэ жишиг тогтоосон. Зөвлөлдөх санал асуулгаас эхлээд нийтийн сонсгол, нээлттэй хэлэлцүүлэг 60 гаруй удаа зохион байгуулсан байна. Хуулийг ард түмэн, олон нийтийн төлөөлөлтэй хамт боловсруулж, хэлэлцэж баталсан ийм жишиг манай парламентын үед хэлбэржиж тогтлоо. Парламентын танхимыг хэрүүл маргааны биш, шинжлэх ухаанч мэтгэлцээн өрнөдөг индэр болгох, гишүүдийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Парламентын судалгааны хүрээлэнг байгууллаа. Хурууны хээгээр санал хураалт, ирцийг бүртгэдэг технологийг нэвтрүүлснээр хуралдааны ирцийн дундаж 60-аас дээш хувьд хүрлээ. Улсын Их Хурлын алсын хараа болсон Стратеги төлөвлөгөөг 17 жилийн дараа шинэчлэн баталлаа. Улс төрөөс ангид, хараат бус, мерит зарчимд суурилсан төрийн албыг төлөвшүүлэх зорилгоор Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийсэн. Татварын 1.0 хувийн тогтолцоог бүрдүүлж, үйлдвэрлэгчдээ дэмжин тэтгэх эрх зүйн шинэ орчин бүрдүүллээ. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр, ард түмний өмчид үлдээж, Оюутолгойд Монголын эрх ашгийг хангуулах тогтоол баталсан. Малчдын тэтгэврийн насыг наашлуулж, ээжүүдээ цалинтай болгож, багш нар, залуучуудаа дэмжсэн хууль баталж, эмч нарын цалинг нэмж, ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэсэн. Энэ мэт олон чухал шийдвэрийг нэрлэж болно. Шинэчлэл, цэгцрэх өөрчлөлтөд чиглэсэн эдгээр хууль тогтоомж бүрэн хэрэгжиж, үр дүнд хүрэх сайхан ирээдүйн эхийг тавьснаараа Та бид бахархах цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ дашрамд хууль тогтоох, хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцааг өндөр түвшинд үзүүлсэн Л.Өлзийсайхан даргатай Улсын Их Хурлын Тамгын газрын нийт хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье. Эрхэм гишүүд ээ, Төрийн эрх барих дээд байгууллагад түмнээ төлөөлөх, ард түмнээсээ авсан бидний “томилолтын” хугацаа өндөрлөх дөхөж байна. “Амьдрал бол цагийн хэлхээ юм. Энэ хэлхээ дуусашгүй” гэсэн мэргэн үг бий. Дуусашгүй цаг хугацааны нэгэн хэлхээ болсон бидний 4 жил эх орон, ард түмнийхээ тусын тулд цаашид ч тасралтгүй үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэндээ болон Монголынхоо нийт ард түмэнд амжилт ялалт, баяр бахархлыг хүсэн ерөөе. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29.14-т заасны дагуу 2020 оны хаврын ээлжит чуулганыг түр завсарлуулж байгааг мэдэгдье.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw