Чуулганы танилцуулга

18 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 04 дүгээр сарын 15, 21-ний өдрүүдэд; 6) Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсэг 04 дүгээр сарын 13-ны өдөр; 7) Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсэг 04 дүгээр сарын 14-ний өдөр; 8) Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөдөө аж ахуйг дэмжих сангийн импортоор авч буй улаан буудайн элит үрийн чанар болон хаврын тариалалтын бэлтгэл ажил, нийт үр хангамжийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Байнгын хорооны 2020 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг 04 дүгээр сарын 23, 25, 29ний өдрүүдэд тус тус хуралдсан. Гурав.НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРОО Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 5 удаа хуралдаж, 2 хуулийн төсөл батлуулж, 2 Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэж, хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2 удаа хуралдлаа. Тус Байнгын хороо хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай 1 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлэг явуулсан талаар 3 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга 1, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 15, 2 ажлын хэсгийн танилцуулга бэлтгэж ажиллав. Байнгын хороонд байгууллага, иргэдээс 6 өргөдөл ирүүлсний бүгдэд хариу өгч, 25 албан бичиг ирүүлсэнээс 19 хариу албан бичиг явуулсан байна. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлууллаа. “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүллээ. Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw