1 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ НЭГДСЭН ТАНИЛЦУУЛГА /2012.08.29 - 2012.09.18/
2 АГУУЛГА Улсын Их Хурлын даргын ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үг................. Нэг. Улсын Их Хурлын 2012 оны ээлжит бус чуулганы үйл ажиллагааны нэгдсэн тойм ....………………………………………….................... Хоёр. Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа ................................. 2.1. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тухай мэдээлэл ............... 2.2. Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл .............................. 2.3. Улсын Их Хурлын дэд хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл............................................................................................... Гурав. Улсын Их Хурлын мэдээлэл сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа ...................................................................................... 3.1. Мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагаа ................................................... 3.2. Мэдээллийн технологи, техник ашиглалтын мэдээ....................................... Дөрөв.Улсын Их Хурлын гадаад харилцаа, хамтын ажиллагаа.................... Тав.Улсын Их Хурлын судалгаа, шинжилгээний үйл ажиллагаа................... Зургаа. Хавсралтууд Хавсралт 1. Улсын Их Хурлын 2012 оны ээлжит бус чуулганаар баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын жагсаалт .................... Хавсралт 2. Улсын Их Хурлын 2012 оны ээлжит бус чуулганаар баталсан хуулийн танилцуулга ............................................................. Хавсралт 3. Улсын Их Хурлын 2012 оны ээлжит бус чуулганы үйл ажиллагаатай холбоотой статистик мэдээ .................................... Улсын Их Хурлын даргын ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үг................
3 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ НЭЭЖ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Ерөнхий сайд аа Засгийн газрын гишүүд ээ, 2012 оны Улсын Их Хурлын Сонгуулийн үр дүнд Засгийн газар байгуулагдаж, бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэн батлуулаад ажилдаа орлоо. Улс орон даяар намрын их ажил эхэллээ. Намрын ээлжит чуулганыг хүлээлгүй яаралтай шийдэх асуудлууд хуримтлагдснаас Улсын Их Хурал ч гэсэн ээлжит бус чуулганаа эхлүүлэх гэж байна. Хоёр сарын дараа болох аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлах, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон цаг хугацааны хувьд яаралтай шийдвэрлэх зарим хуулиудыг хэлэлцэх зорилгоор энэ удаагийн ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг энэ оны 6 дугаар сард Улсын Их Хурлын сонгуультай нэг өдөр явуулсан тул одоо үйлчилж байгаа Орон нутгийн сонгуулийн хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага гарлаа. Аймаг, сум, дүүргийн сонгуулийг энэ жилийн амжилттай явагдсан Улсын Их Хурал, Нийслэлийн сонгуулийн сайн туршлага, тухайлбал санал тоолох машин хэрэглэх, сонгогчдын бүртгэлийн системийг ашиглан явуулахаар Улсын Их Хурлын зарим гишүүд хуулийн төсөл өргөн бариад байна. Иймд Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийг хүчингүйд тооцож, аймаг, сум, дүүргийн Хурлын сонгуулийн тухай хуулийг шинээр хэлэлцэн батлах шаардлагатай байна. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулиар 1990-1995 онд нийгмийн даатгалын шинэ тогтолцоо бүрдэх явц, 1995-2000 он хүртэлх нийгмийн даатгалын шинэ тогтолцоог хэрэгжүүлэх явцад хувь хүнээс өөрөөс нь үл хамаарсан нийгмийн шилжилтийн улмаас албан бус хөдөлмөр эрхэлж байсан эсвэл ажил хөдөлмөр эрхлээгүй, эрхлэх боломжгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон нөхөн төлүүлэх, цаашид тэдний тэтгэврийн даатгалын баталгааг хангаж өгөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь тэтгэвэр тогтоолгох насандаа ойртсон иргэд ажилласан жилээ нөхүүлж, тэтгэвэр тогтоолгох эрхээ эдлэх нөхцөл боломжийг бүрдүүлнэ.
4 Хүн амын тоо олширсон, шилжин суурьшилт нэмэгдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан тухайн орон нутагт шүүх, прокурорын байгууллага төрийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй, хурдан шуурхай хүргэж зөрчигдсөн эрхийг сэргээх бодит шаардлага бий болж байгааатай холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд суманд сум дундын Шүүх, Прокурорын газар байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэнэ. Түрүүчийн Улсын Их Хурлаар хэлэлцэж эхэлсэн Улсын Их Хурлын тухай болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад завсарлага авахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Энэ нь нам, эвслийн бүлэг Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаас завсарлага авахдаа гагцхүү тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан авдаг, мөн тодорхой хугацаатай байж, Улсын Их Хурлын үйл ажиллагаа бүтээлчээр цаг үеийн тулгамдсан асуудлыг сааталгүй түргэн шуурхай хэлэлцэн шийдвэрлэх боломж бүрдүүлэх түүнчлэн цөөнхийг тухайн асуудалд иргэдийн анхаарлыг хандуулахад цаг гаргаж өгөх зорилготой юм. Өмнөх Засгийн газар хариуцлагагүй ажиллаж төсвийн орлогыг хэдэн зуун тэрбум төгрөгөөр тасалснаас болж нийгмийн болон хөрөнгө оруулалтад шаардлагатай зарим санхүүжилт хүрэлцэхгүй байгаа, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан төсвөө дахин хуваарилах, түүнчлэн үлдэж байгаа хугацаанд хөрөнгө оруулалтыг үр өгөөжтэй зарцуулах зорилгоор 2012 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.
5 НЭГ.УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭНТОЙМ 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 9 дүгээр сарын 18-ны өдрүүдэд хуралдсан Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар 20 хууль, Улсын Их Хурлын 14 тогтоол батлан гаргав. Үүнээс: 1. Бие даасан хууль-2 2. Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль-16 3. Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль-1 4. Хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль-1 5. Улсын Их Хурлын тогтоол-14 байна. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг батлан гаргав. Хуульд заасны дагуу төсвийн орлого, зарлагад зохицуулалт хийх шаардлагыг харгалзан төсвийн холбогдох хуулиудтай хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиуд болон “Улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулан Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай”, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолуудыг хэлэлцэн баталлаа. Мөн “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” тогтоолд нэмэлт оруулж, 0-18 насны хүүхэд бүрд 2012 оны 1012 дугаар саруудад 20 000 төгрөг олгохоор болов. Түүнчлэн энэ удаагийн ээлжит бус чуулганаар Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг баталлаа. Хууль хоорондын уялдааг хангах үүднээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоог тодорхойлохтой холбогдсон асуудлаар, Иргэний бүртгэлийн тухай хуульд сонгогчийн бүртгэлтэй холбогдсон асуудлаар тус тус зохих нэмэлт, өөрчлөлт оруулав. Мөн 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай”, “Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” зэрэг Улсын Их Хурлын тогтоолуудыг хэлэлцэн батлав.
6 Ээлжит бус чуулганаар Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг эдийн засаг, нийгмийн чиглэлийн зарим хууль, тогтоолыг баталснаас гадна “Шүүгчийн орон тоо тогтоох тухай”, “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай”, “Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай”, Олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн зарим гишүүдийг томилох, Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох зэрэг зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд: Дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнийн болон эдийн засгийн бусад өөрчлөлтөөс шалтгаалан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүй байх нөхцөл байдал үүсч улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнөөс төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх зэрэг зайлшгүй шаардлагыг үндэслэн төсвийн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт /тодотгол/ оруулав. Төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг дайчлах, татварын зарим хуульд өөрчлөлт оруулах замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийг тооцон зардлыг бууруулах, ажил нь эхлээгүй төсөвлөгдсөн хөрөнгийг 2013 оны төсөвт тусгахаар шилжүүлэх зэргээр төсөвт зохих өөрчлөлт орлоо. Төсвийн эх үүсвэрийг бий болгосноор ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Хүний хөгжил сангаас олгох мөнгийг 2012 онд багтаан бүрэн олгох боломж нээгдэж байна. Мөн иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах, архи, тамхины хор хөнөөлтэй тэмцэх, тэдгээрийн хэрэглээг хязгаарлах, зохистой түвшинд байлгах зорилгоор архи, тамхинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлэв. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль: Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг холимог хэлбэрээр буюу хувь тэнцүүлэх болон нэг буюу олон мандаттай олонх (мажоритар)-ын хэлбэрээр явуулахаар хуульчиллаа. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоог тодорхойлох аргачлалыг Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг,
7 дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар тогтоож, үүнтэй уялдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгоход аймгийн төвийн сумын баг тус бүрээс нэг төлөөлөгчийг, аймгийн төвийн сумаас бусад сум тус бүрээс нэг төлөөлөгчийг, эдгээрээс бусад төлөөлөгчийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгох зарчмыг тусгав. Сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн арван нэгдүгээр сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гариг байх бөгөөд энэ өдөр бүх нийтээр амарна. Үүнээс гадна аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо болон сонгуулийн хэсгийн хороо байгуулах, сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх, намууд сонгуульд эвсэл байгуулж оролцох, сонгуульд сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан явуулах зэрэг сонгуулийн үйл ажиллагаа, зохион байгуулалтттай холбогдсон олон асуудлыг нарийвчлан зохицуулсан. “Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол: Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 10.2 дахь хэсгийг үндэслэн сонгуулийг зохион байгуулж явуулахад шаардагдах улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын тооцоог Сонгуулийн ерөнхий хорооноос боловсруулж Улсын Их Хуралд ирүүлснийг Улсын Их Хурал энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан юм. 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр явуулах аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн Сонгуулийн ерөнхий хороогоор дамжуулан санхүүжигдэх зардлын хэмжээг 5,206,020,836,0 /таван тэрбум хоёр зуун зургаан сая хорин мянга найман зуун гучин зургаа/ төгрөг байхаар тогтоолоо. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр: Засгийн газраас “Ажилтай, орлоготой монгол хүн”, “Эрүүл чийрэг монгол хүн”, “Эрдэм боловсролтой монгол хүн”, “Аюулгүй орчинтой монгол хүн”, “Эрх чөлөөтэй монгол хүн” гэсэн таван зарчмыг мөрдлөг болгон хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, зорилгуудыг хэрэгжүүлэхээр холбогдох баримт бичигт тусгасныг Улсын Их Хурал хэлэлцэн батлав. Ингэснээр шинэ Засгийн газар эдгээр 5 зарчмын хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээр боллоо. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль: 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэдийн сард нөхөн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг энэ хуулиар тогтоов. Ингэснээр нийгмийн шилжилтийн үйл явцад өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй, төлөх боломжгүй байсан тухайн иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох эрх зүйн орчин шинээр бүрдэж байна.
8 Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль: Энэ хуулиар Өмнөговь аймгийн Ханбогд суманд тус аймгийн БаянОвоо, Манлай, Ханбогд, Цогтцэций сумдын нутаг дэвсгэрийг харьяалуулан сум дундын 2 дугаар шүүх байгуулахаар болов. Сум дундын 2 дугаар шүүхийг шинээр байгуулсантай холбогдуулан тус шүүхийн шүүгчийн орон тоог Ерөнхий шүүгч 1, шүүгч 5 байхаар тогтоолоо. Мөн ”Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” Улсын Их Хурлын 1993 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 59 дүгээр тогтоолд нэмэлт оруулж Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрыг Ханбогд суманд, Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар прокурорын газрыг Гурвантэс суманд тус тус шинээр байгуулахаар болов. Эдгээр шийдвэрийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭЛТЭС
9 ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны тухай мэдээлэл Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан 8 дугаар сарын 29-ний өдрөөс 9 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал ажлын 15 өдөр үргэлжилж, нийт 7 удаа нэгдсэн хуралдаан хуралдав. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн ирц дунджаар 61,9%-87.2% байсан болно. Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар 58 асуудлыг 27 цаг 43 минут хэлэлцэж зохих шийдвэрийг гаргасан байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хороодоос гаргасан 38 санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын 16 гишүүн танилцуулсан. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй хууль, бусад шийдвэрийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдэд хандаж 157 асуулт тавьж, хариулт авчээ. Үүнд: Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, О.Баасанхүү, А.Бакей, С.Батболд, Ж.Батзандан, Ж.Батсуурь, Н.Батцэрэг, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, С.Ганбаатар, Д.Ганбат, Д.Дэмбэрэл, С.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр, Д.Оюунхорол, Я.Содбаатар, О.Содбилэг, А.Тлейхан, Г.Уянга, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан, М.Энхболд, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат, Л.Эрдэнэчимэг нар асуулт тавьж, хариулт авсан байна. Нэгдсэн хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүд давхардсан тоогоор 116 удаа буюу 4 цаг 33 минут үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, С.Бямбацогт, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Н.Энхболд нар 7-9 удаа үг хэлсэн байна. Ээлжит бус чуулганы хугацаанд Байнгын хороод 31 удаа хуралдсан бөгөөд хуралдааныг дунджаар 52,9-87,5%-ийн ирцтэй зохион байгуулав. Чуулган, байнгын хороодын хуралдаан зохион байгуулах алба нь ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны явцын тухай 101 хуудас товч тэмдэглэл, 563 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэл, Байнгын хороодын хуралдааны явцын 125 хуудас товч тэмдэглэл, 497 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг соронзон хальснаас буулгаж, нийт 1286 хуудас материалыг холбогдох хавсралт баримт бичгийн хамт зохих журмын дагуу архивт хүлээлгэн өглөө. Энэ хугацаанд Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл 4 удаа хуралдсан бөгөөд хуралдааны бичлэгийг соронзон хальснаас буулган, 24 хуудас материалыг архивт шилжүүлэн өгсөн болно. ЧУУЛГАН, БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЛБА
10 2.2.Улсын Их Хурлын Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл Улсын Их Хурлын Байнгын хороод 2012 оны ээлжит бус чуулганы хугацаанд нийт 31 удаа хуралдаж, 51 хууль, тогтоолын төсөл болон бусад асуудал хэлэлцлээ. Байнгын хорооны тогтоол 14-ийг баталж, 42 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан шийдвэрлүүлжээ. Байнгын хорооны тогтоолоор болон Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан 10 ажлын хэсэг 11 удаа хуралдаж хууль тогтоолын төслүүдийн талаар болон хяналт шалгалтын ажлын дүнг хэлэлцэн санал, дүгнэлт гарган ажиллав. Иргэдийн 33 өргөдөл, гомдол, байгууллага, аж ахуйн нэгжийн 114 албан бичиг, санал хүсэлтийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянаж хариуг өгсөн байна. НЭГ. АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО Тус Байнгын хороо 4 удаа хуралдаж, 5 хуулийн төсөл хэлэлцэн 4 санал, дүгнэлт гаргаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар Олон улсын гэрээ, конвенци 1-ийг зөвшилцөж, Засгийн газарт хүргүүлсэн байна. Bиз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Улсын Их Хурлаар соёрхон батлууллаа. ХОЁР. БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРОО Тус Байнгын хороо нийт 3 удаа, 66.6 хувийн дундаж ирцтэйгээр хуралдаж, 5 асуудал хэлэлцэв. Хуралдаанаар хуулийн төсөл 1, Улсын Их Хурлын тогтоол 1, бусад асуудал 3-ийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоол 1-ийг баталж, 2 санал, дүгнэлт гаргалаа. Байнгын хорооны нэр дээр байгууллага, аж ахуйн нэгжээс 5 албан бичиг, иргэдээс 2 өргөдөл ирүүлснийг тухай бүр нь шийдвэрлэж, хариуг өглөө.
11 1. Хууль, тогтоолын төсөл дээр ажилласан mалаар 1.Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж санал, дүгнэлт гарган Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн. 2.Агаарын бохирдлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, тус дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг сонгогдов. Байнгын хорооны 2012 оны 9 дүгээр сарын 06-ны №01 тогтоол гаргав. 3.Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж санал, дүгнэлт гаргалаа. 4.Ургац хураалтын бэлтгэл ажил, агуулах зоорь савны хүрэлцээ хангамж болон цаг үеийн ажлын явц, байдлын талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын мэдээллийг сонсов. Энэ талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоолыг зөвхөн ургац хураалттай холбоотой асуудлаар явцуурахгүйгээр өргөжүүлээд Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай чиглэл өгөхөөр Байнгын хорооны гишүүдийн саналыг тусгасны үндсэн дээр гаргах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүд үзсэн болно. 5.Байнгын хорооны хуралдаанаар Орхон аймгийн Баян-Өндөр, Архангай аймгийн Цэнхэр, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга сумдад Орхон, Хангал голын бохирдол, усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын байдалд Байгаль орчныг хамгаалах тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцах ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж тогтоол гаргав. ГУРАВ.НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРОО Тус Байнгын хороо нийт 3 удаа хуралдаж, 2 асуудал хэлэлцэв. Хуралдаанаар хуулийн төсөл 3, танилцуулга 1-г хэлэлцэж, 6 санал, дүгнэлт гаргалаа. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах Ажлын хэсэг 5 удаа хуралдаж санал, дүгнэлт гаргав. Байгууллага, аж ахуйн нэгжээс 18 албан бичиг, иргэдээс 9 өргөдөл ирүүлснийг тухай бүр нь шийдвэрлэж, хариуг өглөө.
12 1. Хууль, тогтоолын төсөл дээр ажилласан mалаар Байнгын хороо Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. 2. Хяналт шалгалтын ажлын талаар Тус байнгын хорооны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургууль, 124 дүгээр цэцэрлэг, Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургууль, Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэг, Боловсролын Их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны Их сургуулийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж багш ажилчидтай нь уулзан, санал сэтгэгдэл, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. ДӨРӨВ. ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРОО 1.Улсын Их Хурлын дарга, гишүүд, Тамгын газрын удирдлагад 20082012 онд хандаж гаргасан иргэдийн өргөдлийн шийдвэрлэлтийн байдлын талаарх танилцуулгыг бэлтгэсэн. 2.Улсын Их Хурлын дарга, гишүүд, Байнгын хороо, дэд хороодод ирүүлсэн нийт 222 өргөдлийг хүлээн авч бүртгэн, ангилан карталж, хариуг төлөвлөж, эдгээр өргөдлийн шийдвэрлэлтийн байдалд хяналт тавьж ажилласан. 3.Өргөдлийн байнгын хорооны даргад 45 өргөдөл ирүүлснийг судалж 12 өргөдлийг шийдвэрлэж хариуг явуулсан. Шийдвэрлэлтийн шатанд 31 өргөдөл байна. Хугацаа хоцорсон өргөдөл байхгүй. 4.Өргөдлийн байнгын хорооны эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр Байнгын хорооны гишүүд болон судлаачидтай 2 удаа уулзалт зохион байгуулсан. 5.Өргөдлийн байнгын хорооны эрх зүйн орчинг бүрдүүлэхтэй холбоотой хийгдэх ажлын төлөвлөгөө, Иргэдийн хувийн хүсэлтийн талаар бодлогын шийдэл гаргах ажлын төлөвлөгөөг гаргасан. 6.Өргөдлийг хүлээн авах, ангилах, шийдвэрлэх, хариу өгөх одоогийн мөрдөгдөж байгаа Улсын Их Хурлын үйл ажиллагааг судалж, энэ үйл ажиллагааны талаарх бүдүүвчийг гаргасан.
13 7.Өргөдлийн байнгын хорооны эрх зүйн орчинг сайжруулахад чиглэгдсэн гадаад орнуудын туршлагын харьцуулсан судалгааг гаргуулахаар Судалгааны төвд 2 хариутай бичиг хүргүүлсэн. 8.Өргөдлийн байнгын хорооны ажиллах нөхцөлд дэмжлэг хүссэн 1, Улсын Их Хурлын өргөдлийг хүлээн авах, ангилах үйл ажиллагааг сайжруулах чиглэлийн саналын талаарх 1 хариутай албан тоотыг бэлтгэн Улсын Их Хурлын дарга, Тамгын газрын Ерөнхий нарын бичгийн даргад хүргүүлсэн. 9.Өргөдлийн байнгын хорооны дүрмийг боловсруулж батлуулах бэлтгэлийг хангах чиглэлээр судалгааны ажил хийгдэж байна. ТАВ. ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО Төрийн байгуулалтын байнгын хороо нийт 9 удаа хуралдаж, 16 асуудал хэлэлцэв. Хуралдаанаар хуулийн 9, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл 16-г хэлэлцэж, 13 санал, дүгнэлт гаргалаа. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг 5 удаа хуралдаж санал, дүгнэлт гаргав. Ээлжит бус чуулганы хугацаанд Байнгын хорооны нэр дээр байгууллага, аж ахуйн нэгжээс 23 албан бичиг, иргэнээс 1 өргөдөл ирүүлснийг тухай бүр нь шийдвэрлэж, хариуг өглөө. Байнгын хорооноос 12 хуудас бүхий 4 албан бичиг явууллаа. 1.Хууль, тогтоолын төсөл дээр ажилласан mалаар Тус Байнгын хороо дараах хууль, тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. Үүнд: 1. “Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд; 2. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль; 3. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол; 4. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай Улсын Их Хурлын тогтоол; 5. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай Улсын Их Хурлын тогтоол;
14 6. Олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоол; 7. Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоол; 8. Дэд хороодын даргыг нарыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоол. 1.Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар сонгуулийг зохион байгуулах үндсэн зарчим, зорилт, журмыг тодорхойлж, Хурлыг шинээр байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан бөгөөд сонгуулийг Улсын Их Хурлын болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай нэгэн адил холимог хувилбараар явуулахаар тогтлоо. Сонгуулийн санал авах өдөр нь 11 дүгээр сарын 21-ний Лхагва гариг байх, энэ өдөр бүх нийтээр амрах, сонгуулийг маргаан, зөрчилгүй явуулах нөхцөл бүрдүүлэх зорилгоор сонгогчийн бүртгэл, санал авах, тоолох ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах, хяналтын тооллогыг явуулах, сонгогчийн бүртгэлийг шинээр бий болгох зэрэг асуудлыг хуульчилсан болно. Улсын Их Хурлын даргын 2012 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн 92 дугаар захирамжаар Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдоржоор ахлуулан, байгуулж ажиллууллаа. Тус ажлын хэсэг 5 удаа хуралдаж, төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс болон Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн саналыг судалж, нэгтгэн зарчмын зөрүүтэй 80 гаруй саналын томъёоллыг бэлтгэн хэлэлцүүлж батлууллаа. 2.Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлууллаа. 3.Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж батлуулав. Төрийн байгуулалтын хорооны 05 дугаар тогтоолоор уг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажиллуулав. Тус ажлын хэсэг 2 удаа хуралдаж бүх Байнгын хорооны хуралдаан дээр гарсан 90 орчим зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэж, бэлтгэлээ. Улсын Их Хурлыг сонгох 2012 оны сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар нь үндэсний эрх ашгийг дээдлэн, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялгийг бүтээгч, чинээлэг, эрх
15 чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх эрхэм зорилгоо нотлон, хүний жам ёсны, заяагдмал эрх, хувийн өмч, төрийн хязгаарлагдмал оролцоо, төрийн нээлттэй, иргэдэд хянагдах тогтолцоо, иргэний нээлттэй нийгэм, жендэрийн тэгш байдал зэрэг тулгуур үнэт зүйлсийг шалгуур болгон, төрийн бодлогын залгамж чанарыг эрхэмлэн, эдийн засгийн аюулгүй байдал, ардчилсан засгийн шударга тогтолцоог хангах, баялгийн шударга хуваарилалтад түлхүү анхаарах цаг ирснийг тунхаглан уг төслийг боловсруулсан байна. Хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ нь иргэн хүний хүртэх үр ашиг, нийгэмд гарах үр дүнгийн өөрчлөлтүүдийг тусгаснаараа өмнөх хөтөлбөрүүдээс онцлогтойгоос гадна 2012-2016 онд хийх шинэчлэлийн зорилт, арга хэмжээ, хэрэгжүүлэх зарчим, үйл ажиллагааг тодорхой эрэмбэлэн тогтоосон бөгөөд “Ажил орлоготой Монгол хүн”, “Эрүүл чийрэг Монгол хүн”, “Эрдэм боловсролтой Монгол хүн”, “Аюулгүй орчинтой Монгол хүн”, “Эрх чөлөөтэй Монгол хүн” гэсэн 5 бүлгийн хүрээнд ажиллаж, үр бүтээл гаргах зорилтыг тусгасан байна. 4.Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн нийт зардлын хэмжээг 5,2 тэрбум төгрөгөөр тогтоож Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. 5.Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд Улсын Их Хурал нь Сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх талаар шийдвэр гаргана гэж заасныг баримтлан Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны сонгуульд сонгогчийн санал авах, тоолох үйл ажиллагаанд “New Image Cast” автоматжуулах техник хэрэгсэл хэрэглэхийг зөвшөөрсөн болно. 6. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 8 гишүүний сонгуульт хугацаа дууссантай холбогдуулан тэднийг нөхөн томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Эрүүл мэнд; гадаад харилцаа; биеийн тамир, спорт; хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг дэвшүүлэн Улсын Их Хуралд ирүүлэхийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж 29 хүний нэрийг ирүүлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2, Засгийн газраас 2 хүний нэрийг дэвшүүлсэн. Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнээс Л.Болд, М.Буянбадрах, О.Мөнгөнтуул, Н.Содномдорж, Л.Төмөрбаатар, Г.Цэрэнпүрэв, Х.Чилаажав, О.Эрдэнэ-Өлзий нарыг чөлөөлж, А.Арман, Д.Гоошоохүү, А.Мөнхбат, С.Мягмар, Л.Пүрэвдорж, Д.Сосорбарам, Б.Цэнддоо нарыг гишүүнээр томиллоо.
catalog.parliament.mnRkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw