9 ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны тухай мэдээлэл Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан 8 дугаар сарын 29-ний өдрөөс 9 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал ажлын 15 өдөр үргэлжилж, нийт 7 удаа нэгдсэн хуралдаан хуралдав. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн ирц дунджаар 61,9%-87.2% байсан болно. Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар 58 асуудлыг 27 цаг 43 минут хэлэлцэж зохих шийдвэрийг гаргасан байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хороодоос гаргасан 38 санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын 16 гишүүн танилцуулсан. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй хууль, бусад шийдвэрийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдэд хандаж 157 асуулт тавьж, хариулт авчээ. Үүнд: Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, О.Баасанхүү, А.Бакей, С.Батболд, Ж.Батзандан, Ж.Батсуурь, Н.Батцэрэг, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, С.Ганбаатар, Д.Ганбат, Д.Дэмбэрэл, С.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр, Д.Оюунхорол, Я.Содбаатар, О.Содбилэг, А.Тлейхан, Г.Уянга, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан, М.Энхболд, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат, Л.Эрдэнэчимэг нар асуулт тавьж, хариулт авсан байна. Нэгдсэн хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүд давхардсан тоогоор 116 удаа буюу 4 цаг 33 минут үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, С.Бямбацогт, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Н.Энхболд нар 7-9 удаа үг хэлсэн байна. Ээлжит бус чуулганы хугацаанд Байнгын хороод 31 удаа хуралдсан бөгөөд хуралдааныг дунджаар 52,9-87,5%-ийн ирцтэй зохион байгуулав. Чуулган, байнгын хороодын хуралдаан зохион байгуулах алба нь ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны явцын тухай 101 хуудас товч тэмдэглэл, 563 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэл, Байнгын хороодын хуралдааны явцын 125 хуудас товч тэмдэглэл, 497 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг соронзон хальснаас буулгаж, нийт 1286 хуудас материалыг холбогдох хавсралт баримт бичгийн хамт зохих журмын дагуу архивт хүлээлгэн өглөө. Энэ хугацаанд Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл 4 удаа хуралдсан бөгөөд хуралдааны бичлэгийг соронзон хальснаас буулган, 24 хуудас материалыг архивт шилжүүлэн өгсөн болно. ЧУУЛГАН, БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЛБА
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw