Чуулганы танилцуулга

47 Эдгээр үндсэн бүлгийн хүрээнд дараах үндсэн зорилтыг хэрэгжүүлэхээр хөтөлбөрт заасан: - Хүн амын үндсэн хэрэгцээг тогтвортой хангахуйц, өөрийгөө тэтгэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийг бүрдүүлэхэд чиглэгдсэн төсөв, санхүү, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх; - Хөдөлмөрийн насны иргэдийг ажлын байраар хангах, тэдний цалин хөлс нь амьдрал ахуйд нь хүрэлцдэг болгох, хавтгайрсан нийгмийн халамжийн бодлогоос татгалзаж, халамж шаардагдах хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих; - Улсын эдийн засгийн уул, уурхайн салбараас хамааралтай байдлыг бууруулах, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах, өрсөлдөх чадвартай олон тулгуурт эдийн засгийг бий болгох; - Төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх нь тэргүүлэх зорилтын нэг байна. - Жендерийн зохистой харьцаа алдагдсан салбарыг онцгой анхаарч ажиллах. - Монголын онцлогтой, олон улсын стандартад нийцсэн, хөрвөх чадвартай боловсролыг Монгол эх орондоо олж авах, эзэмшсэн мэдлэг, мэргэжлээрээ ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой байх, эх орны хөгжлийн ирээдүй монгол хүнээ сургаж бэлтгэх; - Монгол соёл, өв уламжлалаа, их спорт, биеийн тамирыг хөгжүүлж Монгол эх орныхоо нэр хүндийг дэлхийд улам мандуулах; - Төр засгийг олон түмэнд нээлттэй, тунгалаг болгож, хариуцлага, хяналтыг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгон мөрдүүлэх, хүнд сурталгүй, авлигаас ангид төрийн үйлчилгээг бий болгох, төийн албыг нийтийн алба, төрийн үйлчилгээг нийтийн үйлчилгээ болгон өөрчилж, хууль дээдлэн, хүн бүр эх орондоо эрх чөлөөтэй, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл боломж бүрэн бүрдүүлэх юм. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр нь олон томоохон арга хэмжээ, шинэтгэлийг тусгасан баримт бичиг болсоноос заримыг дурьдахад: Санхүүгийн салбарт бизнесийг дэмжсэн татварын хоёр дахь үе шатны шинэчлэлийг хийх, зээлийн хүүг бууруулж нэг оронтой тоонд оруулах, инфляцид хөтлөгдөх бус зохицуулдаг тогтолцоонд шилжих, Хөрөнгийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw