16 7.Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулж хэлэлцүүлэн батлууллаа. Уг тогтоолд нийт 11 төслийг тусгав. Тогтоолд зааснаас гадна хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж байх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулах боломжтой байхаар шийдвэрлэсэн болно. 8.Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяа 4 дэд хорооны дарга нарыг сонголоо. Нутгийн удирдлагын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, Ёс зүйн дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж нар сонгогдов. 2.Бусад асуудлын талаар Монгол Улсад Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан “Нутгийн удирдлагын өнөөгийн байдал, цаашдын хандлага” онол практикийн бага хурлыг Монголын нутгийн удирдлагын холбоотой хамтран 09 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж, орон нутгаас 250 гаруй төлөөлөгчид оролцлоо. Хуралд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Д.Батцогт, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Су.Батболд, Ж.Батсуурь нар оролцож үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга мэндчилгээ ирүүлж, хуралдаанд оролцогчдоос уриалга гаргалаа. Байнгын хорооны дарга шинээр сонгогдсон дэд хорооны дарга Р.Гончигдорж, Ж.Батзандан, Д.Батцогт, М.Батчимэг нарыг хүлээн авч уулзан, хийх ажлын чиглэлийн талаар ярилцлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооноос ээлжит бус чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар болон батлагдсан хууль, тогтоолын тухай, 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээллэл өгөв.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw