Чуулганы танилцуулга

37 бууруулах, тендер нь зарлагдаагүй, ажил нь эхлээгүй барилга, байгууламжид төлөвлөгдсөн хөрөнгийг 2013 оны төсөвт шилжүүлэх зэрэг зарчмыг баримтлан төсвийн хөрөнгө оруулалтын зардлын тооцоог хийжээ. Хөрөнгө оруулалтын зардлаас нийт 312.3 тэрбум төгрөгийг ирэх онд шилжүүлэн тооцож, 30.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг багцад нь багтаан өөрчлөх замаар хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг 281.8 тэрбум төгрөгөөр бууруулахаар төсвийн тодотголд тусгасан байна. Дээрх өөрчлөлтүүдийг Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд тусгаснаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 495.0 тэрбум төгрөгөөр буурч 5,508.6 тэрбум төгрөг, нийт зарлага 160.6 тэрбум төгрөгөөр буурч нэгдсэн төсвийн нийт зарлага 6,307.1 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт алдагдал 334.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 798.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 4.9 хувьтай тэнцэхээр байна. Хүний хөгжил сангийн 2012 оны төсөвт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 25.1 тэрбум төгрөгөөр, урьдчилгаа төлбөрийн эх үүсвэрийг 232.5 тэрбум төгрөгөөр бууруулах, зээлийн хүүгийн төлбөр 18.9 тэрбум төгрөгийн зарлагыг нэмж тусгах, төр хариуцах иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 1.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, хүүхэд бүрт сар бүр 20.0 мянган төгрөг олгох арга хэмжээнд 59.1 тэрбум төгрөг нэмж тусгахаар төлөвлөжээ. Тодотголоор Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн хуульд орлогыг 76,3 тэрбум төгрөгөөр, зарлагыг 57,4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан байна. Хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад гарсан саналуудыг төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 5 их наяд 530,3 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 6 их наяд 312,2 тэрбум төгрөг болж Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт алдагдал 781,7 тэрбум төгрөгт хүрч 4,85 хувьтай тэнцэхээр болж байна. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор архинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг нэмж, 21.7 тэрбум төгрөгийн нэмэгдэл орлого төвлөрүүлэхээр болсон. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх С.Энхцэцэг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw