Чуулганы танилцуулга

50 Эрх чөлөөтэй монгол хүн бүлгийн хүрээнд Төр засгийг түмэн олондоо тунгалаг, нээлттэй болгож, хариуцлага, хяналтыг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгон мөрдүүлж, хүнд сурталгүй, авлигаас ангид төрийн үйлчилгээг бий болгож, улмаар төрийн албыг нийтийн алба, төрийн үйлчилгээг нийтийн үйлчилгээ болгон үндсээр нь өөрчилж, хууль дээдлэн, хүн бүр эрх тэгш, эх орондоо, аймаг, хотдоо сайхан амьдрах нийгмийг цогцлоох гол зорилго дэвшүүлсэн. Энэ зорилгыг биелүүлэхийн тулд төр засгийг иргэдэд нээлттэй, тунгалаг болгох цогц арга хэмжээ авах, төрийн албыг нийтийн алба болгон өөрчлөх, Үндсэн хуулийн зарчим, байгуулал, Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулсан улс төрийн нам, улс төрчдөд хариуцлага тооцох механизмыг бий болгох, зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөлж, зөвшөөрөл, лиценз авдаг олон шат, дамжлагыг энгийн хэлбэрт оруулах, авлига, хүнд сурталтай хийх тэмцэлд эрс шинэчлэл гаргах, шүүх, хууль хяналтын байгууллагын тогтолцооны шинэчлэлт хийх зэрэг шинэчлэлийг хэрэгжүүлэхээр заасан. Засгийн газар нь 2012-2016 оны үйл ажиллагааны энэхүү хөтөлбөрт дурдсан зарчмуудыг мөрдлөг болгон шинэчлэлийн замаар үйл ажиллагаагаа зохион байгуулж, хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, зорилгуудыг хэрэгжүүлснээр ажилтай, орлоготой, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, эрх чөлөөтэй, аюулгүй орчинд амьдрах монгол хүнээ дэмжин ажиллах юм. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн Ахлах зөвлөх Г.Цэрэндулам

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw