4 Хүн амын тоо олширсон, шилжин суурьшилт нэмэгдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан тухайн орон нутагт шүүх, прокурорын байгууллага төрийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй, хурдан шуурхай хүргэж зөрчигдсөн эрхийг сэргээх бодит шаардлага бий болж байгааатай холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд суманд сум дундын Шүүх, Прокурорын газар байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэнэ. Түрүүчийн Улсын Их Хурлаар хэлэлцэж эхэлсэн Улсын Их Хурлын тухай болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад завсарлага авахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Энэ нь нам, эвслийн бүлэг Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаас завсарлага авахдаа гагцхүү тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан авдаг, мөн тодорхой хугацаатай байж, Улсын Их Хурлын үйл ажиллагаа бүтээлчээр цаг үеийн тулгамдсан асуудлыг сааталгүй түргэн шуурхай хэлэлцэн шийдвэрлэх боломж бүрдүүлэх түүнчлэн цөөнхийг тухайн асуудалд иргэдийн анхаарлыг хандуулахад цаг гаргаж өгөх зорилготой юм. Өмнөх Засгийн газар хариуцлагагүй ажиллаж төсвийн орлогыг хэдэн зуун тэрбум төгрөгөөр тасалснаас болж нийгмийн болон хөрөнгө оруулалтад шаардлагатай зарим санхүүжилт хүрэлцэхгүй байгаа, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан төсвөө дахин хуваарилах, түүнчлэн үлдэж байгаа хугацаанд хөрөнгө оруулалтыг үр өгөөжтэй зарцуулах зорилгоор 2012 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw