Чуулганы танилцуулга

39 архинд 1 литр тутамд 12.00 ам.долларын онцгой албан татвар ногдуулахаар тусгасан болно. Мөн автобензин, дизелийн түлшний импортын 70 орчим хувийг, нийт импортод зонхилж буй дизелийн түлшний ихэнхийг уул уурхайн салбар дангаар хэрэглэж байгаа нь автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах зорилгоор тэдгээр бараа бүтээгдэхүүнийг онцгой, нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлж байгаа арга хэмжээний үндсэн зорилготой нийцэхгүй байгаа юм. Иймд Засгийн газраас автобензин, дизелийн түлшинд ногдуулах онцгой, нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татварыг салбарын онцлогийг харгалзан хуульд заасан хязгаарт багтаан тогтоож байхаар Онцгой албан татварын тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд тус тус нэмэлт орууллаа. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх С.Энхцэцэг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw