Чуулганы танилцуулга

38 Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн танилцуулга Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Дээр дурдсан хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 2012 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэж, Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Улсын Их Хурлын чуулганы 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, уг төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг гишүүд дэмжсэний дагуу төслүүдийг анхны хэлэлцүүлгээр баталсан. Засгийн газраас Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2 хуулийн төслийг өргөн мэдүүлснийг нэгтгэн хэлэлцэж баталсан болно. Манай улсад архи, тамхины хэрэглээ улам бүр нэмэгдэж байгаагаас гадна худалдаалж байгаа тамхины үнэ дэлхийн бусад улстай харьцуулахад бага хэмжээтэй байгаа юм. Иймд иргэдийн дунд архи, тамхины хэрэглээг хязгаарлах, зохистой түвшинд байлгах, түүний хор хөнөөлтэй тэмцэх зорилгоор архи, тамхинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тамхинд онцгой албан татварыг дотоод, гадаад гэж ялгахгүйгээр ижил хэмжээгээр тогтоон, татварын хэмжээг 2 дахин буюу янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхинд ногдуулах татварын хэмжээг 100 ширхэгт 2.40 ам.доллар, дүнс болон түүнтэй адилтгах задгай тамхинд ногдуулах татварын хэмжээг 1.80 ам.доллар байхаар тооцож тусгасан. Үүнээс гадна дотоодод үйлдвэрлэсэн болон импортын архинд ногдох онцгой албан татварыг 40 хүртэл хатуулагтай, 40 ба түүнээс дээш хатуулагтай гэж ангилж байсныг 25 хүртэл хатуулагтай, 25-аас 40 хүртэл хатуулагтай, 40-өөс дээш хатуулагтай гэж ангиллыг өөрчлөн, 25-аас 40 хүртэл хатуулагтай дотоодын үйлдвэрийн 1 л архинд 4.00 ам.доллар, импортын архинд 1 литр тутамд 10.00 ам.доллар, 40 ба түүнээс дээш хатуулагтай бол дотоодын архинд литр тутамд 9.00 ам.доллар, импортын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw