Чуулганы танилцуулга

29 Бусад Улсын Их Хурлын даргаар сонгогдсонтой холбогдуулан Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод дараах улс орнуудын парламентын дарга нараас баяр хүргэсэн захидлууд ирсэн бөгөөд тэдэнд талархал илэрхийлж, холбогдох орны хууль тогтоох байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж ажиллахад баяртай байгаагаа илэрхийлэн Улсын Их Хурлын дарга хариу захидал илгээсэн. Үүнд: - Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин - Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Нурлан Ныгматулин - Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн Маршал хатагтай Ева Копач - Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга хатагтай Мирослава Немцова - Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Хирата Кэнжи - Украин Улсын Дээд Радын дарга Владимир Литвин - Бүгд Найрамдах Болгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Цецка Цачева Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Самойленко Виктор Васильевич, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Кристофер Стюарт, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпер Кампел, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Грегори Гөүлдхок, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Хоанг Дуан Тхинь, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Бунньян Сайсанавонг нар Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд баяр хүргэж, танилцах уулзалт хийлээ. ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw