Чуулганы танилцуулга

19 3. Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар: Хүний хөгжил сангийн 2012 оны эхний 7 сарын гүйцэтгэлд үндэслэн Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд дараах өөрчлөлтүүдийг хийж баталлаа. Үүнд: Хүний хөгжил сангийн 2012 оны төсөвт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 25.1 тэрбум төгрөгөөр, урьдчилгаа төлбөрийн эх үүсвэрийг 232.5 тэрбум төгрөгөөр бууруулах, зээлийн хүүгийн төлбөр 18.9 тэрбум төгрөгийн зарлагыг нэмж тусгах, төр хариуцах иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 1.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, хүүхэд бүрт сар бүр 20.0 мянган төгрөг олгох арга хэмжээнд 59.1 тэрбум төгрөг нэмж тусгах зэрэг болно. 4. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, “Улсын Их Хурлын 43 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар: Дээрх хууль, тогтоолын төслүүд батлагдсанаар цаашид тамхинд онцгой албан татварыг ногдуулахдаа дотоод, гадаад гэж ялгахгүйгээр ижил хэмжээгээр тогтоох, татварын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх, мөн дотоодод үйлдвэрлэсэн болон импортын архинд ногдох онцгой албан татварыг 25 хүртэл хатуулагтай, 25-аас 40 хүртэл хатуулагтай, 40 ба түүнээс дээш хатуулагтай гэж ангилж, 25-аас дээш хатуулагтай архинд ногдох онцгой албан татварыг 2 дахин нэмэгдүүлэх, автобензин, дизель түлшний гааль, онцгой, нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг салбарын онцлогийг харгалзан хуульд заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтоохоор тусгасан нь дотоодын нүүрсний уурхайгаас бусад уул уурхайн салбарт нийлүүлэгдэж буй автобензин, дизелийн түлшинд татварын хөнгөлөлт эдлүүлэхгүй байх нөхцөлийг бий болгож байгаа юм. 5. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар: Хуулийн төсөл батлагдсанаар цаашид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Сум хөгжүүлэх санд хуваарилах хөрөнгийн хэмжээг тухай бүр нь Засгийн газраас тогтоож байхаар болсон юм. 6. “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар: Улсын төсвийн эх үүсвэргүй алдагдлыг Засгийн газрын үнэт цаас гаргах замаар нөхөгдөх эх үүсвэргүй 270.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw