42 “ИМПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ” ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА “Тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 43 дугаар тогтоолд нэмэлт оруулах тогтоолоор автобензин, дизель түлшний гааль, онцгой, нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг салбарын онцлогийг харгалзан хуульд заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтоохоор тусгасан нь дотоодын нүүрсний уурхайгаас бусад уул уурхайн салбарт нийлүүлэгдэж буй автобензин, дизелийн түлшинд татварын хөнгөлөлт эдлүүлэхгүй байх нөхцөлийг бий болгож байгаа юм. Тогтоол батлагдсанаар дотоодын нүүрсний уурхайгаас бусад уул уурхайн салбарт нийлүүлэгдэж буй автобензин, дизелийн түлшинд татварын хөнгөлөлт эдлүүлэхгүй байх нөхцөлийг бий болж, Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх юм. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Б.Балган
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw