14 6. Олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоол; 7. Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоол; 8. Дэд хороодын даргыг нарыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоол. 1.Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар сонгуулийг зохион байгуулах үндсэн зарчим, зорилт, журмыг тодорхойлж, Хурлыг шинээр байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан бөгөөд сонгуулийг Улсын Их Хурлын болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай нэгэн адил холимог хувилбараар явуулахаар тогтлоо. Сонгуулийн санал авах өдөр нь 11 дүгээр сарын 21-ний Лхагва гариг байх, энэ өдөр бүх нийтээр амрах, сонгуулийг маргаан, зөрчилгүй явуулах нөхцөл бүрдүүлэх зорилгоор сонгогчийн бүртгэл, санал авах, тоолох ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах, хяналтын тооллогыг явуулах, сонгогчийн бүртгэлийг шинээр бий болгох зэрэг асуудлыг хуульчилсан болно. Улсын Их Хурлын даргын 2012 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн 92 дугаар захирамжаар Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдоржоор ахлуулан, байгуулж ажиллууллаа. Тус ажлын хэсэг 5 удаа хуралдаж, төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс болон Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн саналыг судалж, нэгтгэн зарчмын зөрүүтэй 80 гаруй саналын томъёоллыг бэлтгэн хэлэлцүүлж батлууллаа. 2.Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлууллаа. 3.Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж батлуулав. Төрийн байгуулалтын хорооны 05 дугаар тогтоолоор уг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажиллуулав. Тус ажлын хэсэг 2 удаа хуралдаж бүх Байнгын хорооны хуралдаан дээр гарсан 90 орчим зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэж, бэлтгэлээ. Улсын Их Хурлыг сонгох 2012 оны сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар нь үндэсний эрх ашгийг дээдлэн, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялгийг бүтээгч, чинээлэг, эрх
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw