25 Мөн чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын нийт 34 удаагийн хуралдааны бичлэгийг хийн, тойм мэдээллийг бэлтгэн архивлалаа. Мөн Улсын Их Хурлын даргын гадаад дотоодын төлөөлөгчидтэй хийсэн уулзалт, Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн мэдээлэл, Тамгын газраас зохион байгуулсан арга хэмжээ, Хуулийн төсөл өргөн барьсан үйл явдлын талаарх 36 мэдээллийг бэлтгэн дүрс бичлэгийг бусад телевизүүдэд цаг тухай бүрт нь дамжуулах ажлыг гүйцэтгэлээ. Ээлжит бус чуулганы хугацаанд “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 3 дугаарыг цаг хугацаанд нь гарган уншигч, захиалагчдад хүргэв. Түүнчлэн энэ хугацаанд нийт 520 гаруй иргэнийг Төрийн ордонтой танилцуулж, Улсын Их Хурал, Төрийн ордны талаарх танилцуулгыг тараан үйлчиллээ. Төрийн ордны Г танхимыг Улсын Их Хурлын Байнгын хороодын хуралдааны зориулалтаар ашиглах болсонтой холбогдуулан уг танхимд байрлаж байсан сэтгүүлчдийн өрөөг нүүлгэн шилжүүлж, шинээр гаргасан өрөөг тохижуулах ажлыг гүйцэтгэв. Парламентын сэтгүүлчдийг тав тухтай ажиллах нөхцлийг хангах зорилгоор шаардлагатай засвар, үйлчилгээний ажлыг зохион байгуулахаар бэлтгэлээ. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw