Чуулганы танилцуулга

20 бонд гаргаж санхүүжүүлэхээр тогтож Улсын Их Хурлын тогтоол батлагдсан юм. 7. “Улсын Их Хурлын 53 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар: “Хүний хөгжил сангаас 2012 онд хишиг хувь хүртээх тухай” Улсын Их Хурлын 2012 оны 53 дугаар тогтоолд Хүний хөгжил сангаас 2012 оны 10,11,12 дугаар саруудад 0-18 насны хүүхэд бүрт сар бүр 20.0 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Энэ өөрчлөлтийг уг тогтоолд нэмэлтээр оруулж өгсөн. 2. Бусад ажлын талаар Тайлангийн хугацаанд Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлаар батлагдсан Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх бэлтгэл хангах, Монгол Улсын 2012 оны Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах явц байдалд Улсын Их Хурлаас тавих хяналтыг сайжруулах чиглэлээр голлон ажилласан юм. Тухайлбал: “Төсвийн хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Төсвийн байнгын хорооноос тогтоол гаргасан. Уг тогтоолд Улсын Их Хурлын тухай хуулийн 39.3-д заасны дагуу Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дэргэд Улсын Их Хурлаар төсвийн төсөл хэлэлцэх, төсвийн гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэхэд туслах, бодлогын зөвлөмж гаргах, дүн шинжилгээ хийх нэгжийн талаар тусгав. Улсын Их Хурлын зарим гишүүдээс Монгол Улсын 2013 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын зарим арга хэмжээг тусгуулах тухай саналыг Төсвийн байнгын хороонд ирүүлснийг холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагч болон Сангийн яаманд уламжилж, төсвийн төсөлд хэрхэн тусгаж байгаа талаар хяналтыг тавьж ажиллалаа. Төсвийн байнгын хороо цаашид төрийн санхүүгийн бодлогыг боловсронгуй болгох, улсын төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтыг оновчтой болгох, ил тод байлгах, төсөв санхүүгийн сахилга батыг бүх шатанд чангатган төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр Монгол Улсын 2013 оны төсвийн хуулийг батлуулах, Монгол Улс, гадаад орон, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээр хүлээсэн үүргийг бүрэн биелүүлэх чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтэд тавих хяналтыг тогтмолжуулах талаар анхаарч ажиллах болно. Мөн Төсвийн тухай хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах үүднээс Улсын Их Хурлын Байнгын хороод өөрсдийн эрхлэх асуудлын чиг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw