Чуулганы танилцуулга

44 Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгоход хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгогдох төлөөлөгчдийн тоог Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоог гуравт хувааж тогтоох бөгөөд хэрэв ийнхүү хуваахад бутархай тоо гарвал ердийн ойролцоо бүхэл тоогоор тогтоох, баг, хороо бүрд ногдох олон мандаттай олонх (мажоритар)-ын хэлбэрээр сонгогдох мандатын тоог дээр дурдснаас бусад төлөөлөгчдийн тоог тухайн сум, дүүргийн баг, хорооны нийт тоонд хуваан бүхэл хэсгээр нь тогтоох бөгөөд ийнхүү хуваахад үлдэгдэл үлдвэл түүнийг хамгийн олон хүн амтай баг, хорооноос эхлүүлэн дараалуулан тэдгээрт нэг нэгээр нэмж хуваарилах замаар дуустал тогтооно. Хэрэв бүхэл хэсэг нь тэгтэй тэнцүү байвал баг, хороо бүр нэг мандаттай байх бөгөөд нийт төлөөлөгчдийн тооноос нийт баг, хорооны тоог хассантай тэнцүү тооны төлөөлөгчийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгохоор хуульчилснаар аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд засаг захиргааны нэгж бүрээс төлөөлөл сонгогдох зарчмыг хангасан болно. 2/Аймаг, сум, дүүргийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн арван нэгдүгээр сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гариг байх бөгөөд энэ өдөр бүх нийтээр амарна. Санал авах өдрийг тусгайлан тогтоосноор ээлжит сонгуулийг Улсын Их Хурал товлон зарлах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд сонгуулийн зохион байгуулалтыг санал авах өдрөөс тооцоолон хийхээр хуульд тусгасан болно. 3/Сонгуульд тухайн засаг захиргааны нэгжид 180-аас доошгүй хоногийн өмнө шилжин суурьшиж байнга оршин суургчаар бүртгүүлсэн сонгуулийн эрх бүхий иргэн сонгогдох эрхтэй байхаар хуульчилсан болно. 4/Сонгуулийг аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо болон сонгуулийн хэсгийн хороо зохион байгуулах бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо дээрх сонгуулийн хороодод мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ба сонгуульд оролцогч аль нэг нам, эвслийн төлөөлөл, төрийн улс төрийн албан тушаалтан болон төлөөлөгчид нэр дэвшигч нь сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд орохыг хориглож, сонгуулийн хороодыг төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаар бүрдүүлэхээр тусгасан. Түүнчлэн дээд шатны сонгуулийн хороо нь харьяа сонгуулийн хорооны зөвхөн шийдвэр бус, харин үйл ажиллагаа, /эс үйлдэхүй/-г хянан шийдвэрлэхээр заасан. 5/Сонгуулийн хэсгийг байгуулахдаа баг, хороог бусад баг, хороотой нийлүүлэхийг хориглосон болно. 6/Сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцахаар тогтоосон болно. 7/Намууд сонгуульд эвсэл байгуулж оролцохоор шийдвэрлэсэн бол тухайн аймаг, сум, дүүрэг дэх намуудын салбар байгууллагууд эвслийн гэрээ байгуулсны үндсэн дээр сонгуульд оролцоно, тухайн аймаг, сум, дүүрэг дэх намын салбар байгууллагууд хамтарч эвслийг төлөөлөх байгууллагыг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw