48 биржийг шинэчлэх, цалин, тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан нэмэгдүүлэх, түлш, шатахуун, цахилгаан эрчим хүч зэрэг бусад бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг суурь бүтээгдэхүүний үнийг төрөөс зохицуулдаг болгох бодлого явуулах,төсөв, санхүү, боловсон хүчний томилгоотой холбоотой орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах, уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи, спирт, тамхи зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжид төсөвт төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ. Монгол Улсад уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор эдийн засгийн бодлогыг дараах долоон чиглэлээр явуулах юм: 1.Үйлдвэржүүлэх чиглэлээр; 2.Ноос, ноолуур, арьс ширний чиглэлээр; 3.Уламжлалт мал аж ахуй, мах, сүүний чиглэлээр; 4.Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр; 5.Өндөр технологи, био, нано, мэдээллийн технологийн чиглэлээр; 6.Импортыг орлох экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих ; 7.Үйлчилгээний бизнесийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хүрээнд “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлж 150000 хүний ажлын байр шинээр бий болгох, залуучууд болон 40-өөс дээш насны ажил олоход хүндрэлтэй байгаа иргэдийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх тодорхой бодлогыг хэрэгжүүлэхээр хөтөлбөрт заасан. Нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, 1990-1995 оны хооронд өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийн ажилласан жил тасарсныг ажилласнаар нөхөн тооцох эрх зүйн орчныг бүрдүүлэх, хүүхдийн мөнгийг дахин олгож эхлэх, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшин, бодит цалин хөлсний өсөлт, амьжиргааны доод түвшинг харгалзан жил бүр шинэчлэн тогтоох зэрэг бодлогыг хэрэгжүүлэх юм. Эрүүл чийрэг монгол хүн бүлгийн хүрээнд шударга өрсөлдөөн, чөлөөт сонголтод суурилсан, олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээ, үйлчилгээ авах боломжийг иргэн бүрд олгох нь эрүүл мэндийн салбарын үндсэн зорилт байх бөгөөд энэхүү зорилтыг хангах үүднээс иргэний эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг хийх, эх орондоо чанартай оношлогоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх, орлого багатай
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw