5 НЭГ.УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭНТОЙМ 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 9 дүгээр сарын 18-ны өдрүүдэд хуралдсан Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар 20 хууль, Улсын Их Хурлын 14 тогтоол батлан гаргав. Үүнээс: 1. Бие даасан хууль-2 2. Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль-16 3. Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль-1 4. Хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль-1 5. Улсын Их Хурлын тогтоол-14 байна. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг батлан гаргав. Хуульд заасны дагуу төсвийн орлого, зарлагад зохицуулалт хийх шаардлагыг харгалзан төсвийн холбогдох хуулиудтай хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиуд болон “Улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулан Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай”, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолуудыг хэлэлцэн баталлаа. Мөн “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” тогтоолд нэмэлт оруулж, 0-18 насны хүүхэд бүрд 2012 оны 1012 дугаар саруудад 20 000 төгрөг олгохоор болов. Түүнчлэн энэ удаагийн ээлжит бус чуулганаар Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг баталлаа. Хууль хоорондын уялдааг хангах үүднээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоог тодорхойлохтой холбогдсон асуудлаар, Иргэний бүртгэлийн тухай хуульд сонгогчийн бүртгэлтэй холбогдсон асуудлаар тус тус зохих нэмэлт, өөрчлөлт оруулав. Мөн 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай”, “Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” зэрэг Улсын Их Хурлын тогтоолуудыг хэлэлцэн батлав.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw