Чуулганы танилцуулга

11 1. Хууль, тогтоолын төсөл дээр ажилласан mалаар 1.Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж санал, дүгнэлт гарган Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн. 2.Агаарын бохирдлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, тус дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг сонгогдов. Байнгын хорооны 2012 оны 9 дүгээр сарын 06-ны №01 тогтоол гаргав. 3.Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж санал, дүгнэлт гаргалаа. 4.Ургац хураалтын бэлтгэл ажил, агуулах зоорь савны хүрэлцээ хангамж болон цаг үеийн ажлын явц, байдлын талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын мэдээллийг сонсов. Энэ талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоолыг зөвхөн ургац хураалттай холбоотой асуудлаар явцуурахгүйгээр өргөжүүлээд Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай чиглэл өгөхөөр Байнгын хорооны гишүүдийн саналыг тусгасны үндсэн дээр гаргах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүд үзсэн болно. 5.Байнгын хорооны хуралдаанаар Орхон аймгийн Баян-Өндөр, Архангай аймгийн Цэнхэр, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга сумдад Орхон, Хангал голын бохирдол, усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын байдалд Байгаль орчныг хамгаалах тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцах ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж тогтоол гаргав. ГУРАВ.НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРОО Тус Байнгын хороо нийт 3 удаа хуралдаж, 2 асуудал хэлэлцэв. Хуралдаанаар хуулийн төсөл 3, танилцуулга 1-г хэлэлцэж, 6 санал, дүгнэлт гаргалаа. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах Ажлын хэсэг 5 удаа хуралдаж санал, дүгнэлт гаргав. Байгууллага, аж ахуйн нэгжээс 18 албан бичиг, иргэдээс 9 өргөдөл ирүүлснийг тухай бүр нь шийдвэрлэж, хариуг өглөө.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw