Чуулганы танилцуулга

24 ГУРАВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ YЙЛ АЖИЛЛАГАА 3.1.Мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагаа 2012 оны 08 дугаар сарын 29-нөөс 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хуралдсан Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хугацаанд Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс чуулганы нэгдсэн болоод байнгын хороодын хуралдааны, Улсын Их Хурлын даргын уулзалт, арга хэмжээ, Тамгын газрын үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх ажлыг шуурхай зохион байгуулж, 123 мэдээ, мэдээлэл бэлтгэж хэлтсийн open.parliamen.mn болон parliament.mn цахим хуудсанд байршуулж, өдөр тутмын сонин, радио, телевизээр дамжуулан олон нийтэд сурталчлав Шуурхай мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтэд хүргэдэг open.parliamen.mn цахим хуудсаа шинэчлэн, мэдээлэл бүрийг цаг үеийн зурагтай оруулахаас гадна, чуулганы үйл ажиллагаа, байнгын хороодын хуралдааны тоймыг видео хэлбэрээр цахим хуудсанд байршуулдаг боллоо. Ээлжит бус чуулганы нээлт, хаалтын ажиллагааг шууд сурвалжлах боломжоор МҮОНТ болон бусад зургаан телевизийг ханган ажиллав. Түүнчлэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хугацаанд чуулган, байнгын хороодоор хэлэлцсэн хууль, тогтоол, Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаар бодитой мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх үүднээс “Нээлттэй парламент” буюу open.parliament.mn, parliament.mn цахим хуудас, өдөр тутмын болон 7 хоног тутмын 33 сонин, МҮОНТ-ийн “ММ” агентлагаас гадна 32 телевиз, 3 радио, 16 цахим сайт, бусад мэдээллийн 8 агентлагаар шуурхай дамжуулан ажиллалаа. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хугацаанд батлагдсан хууль тогтоомж, бусад шийдвэр, цаг үеийн асуудлаар Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Улсын Их Хурлын гишүүдийн хийсэн 11 удаагийн хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Тухайлбал, “Петрочайна Дачин Тамсаг” компанид мэдэгдэл хүргүүлсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар нарын гишүүд, Эрүүгийн хуулийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэнтэй холбоотой заалтыг өөрчлөх боломжийн талаар Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, ээлжит бус чуулганаар хэлэлцсэн асуудлын талаар Төрийн байгуулалтын, Эдийн засгийн байнгын хороодоос хийсэн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг оролцуулан сурталчлах ажлыг зохион байгууллаа. Ээлжит бус чуулганы хугацаанд батлагдсан хууль тогтоомжийн талаарх мэдээ, мэдээллийг тухай бүрт нь дүүргүүд, аймаг, орон нутагт ажилладаг Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төвүүдэд электрон хэлбэрээр хүргэсэн бөгөөд open.parliament.mn цахим хуудаснаа байршуулан уншигчдын хүртээл болголоо. Түүнчлэн “Парламент энэ долоо хоногт” тойм нэвтрүүлэг хоёрыг бэлтгэж, open.parliament.mn цахим хуудсанд байршуулсан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw