36 Хавсралт- 2 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР БАТАЛСАН ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга Засгийн газраас Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг холбогдох бусад хууль, тогтоолын төслийн хамт Улсын Их Хуралд 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ. Эдгээр хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан болно. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон, дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнийн өөрчлөлт, нүүрсний экспортын хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй болон эдийн засгийн бусад өөрчлөлтөөс шалтгаалан төлөвлөсөн орлого төсөвт орох боломжгүй болсон тул төсвийн тодотгол хийх саналыг боловсруулсан байна. Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулиар нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6 их наяд 3.6 тэрбум, нийт зарлага 6 их наяд 467.7 тэрбум төгрөг, Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцлийн нийт алдагдал 464,1 тэрбум төгрөг буюу төсвийн алдагдлын ДНБ-нд эзлэх хувь 2.9 хувь байхаар баталсан билээ. Төсвийн тодотголын төсөлд нэгдсэн төсвийн нийт орлогыг 904.0 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцсон байна. Тогтворжуулалтын сангийн орлого 221.1 тэрбум төгрөгөөр, импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 56.4 тэрбум төгрөгөөр, импортын барааны гаалийн албан татварын орлого 25.7 тэрбум төгрөгөөр, импортын автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын орлого 69.0 тэрбум төгрөгөөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 40.9 тэрбум төгрөгөөр, агаарын бохирдлын төлбөрийн орлого 8.7 тэрбум төгрөгөөр, гарын үсгийн төлбөрийн орлого 496.4 тэрбум төгрөгөөр, дамжуулан зээлдүүлсэн зээлийн хүүгийн орлого 0.7 тэрбум төгрөгөөр тус тус буурах саналыг тодотголд тусгасан байна. Хэмнэж болох зардлууд болон хэрэгжиж эхлээгүй байгаа нэг удаагийн арга хэмжээг хойшлуулах, гадаад томилолт арга хэмжээний зардлыг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw